Андерс Бардаль

Андерс Бардаль
тамирчны тухай
Төрсөн өдөр1982 оны 8 сарын 24 (1982-08-24) (41 настай)
Төрсөн газарНорвеги, Стейнхьер
Улс, оронНорвегиНорвеги Норвеги
Өндөр1.86 м

Андерс Бардаль (норв. Anders Bardal, 1982 оны наймдугаар сарын 24-нд Стейнхьер хотод төрсөн) нь Норвегийн цанын харайлтын эрэгтэй тамирчин юм. 2001 оноос уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлсэн тэрээр 2011-2012 оны улирлын Дэлхийн цомд түрүүлж байсан билээ. Солт-Лэйк Сити, Ванкувер болон Сочийн гурван олимпод оролцсон бөгөөд Ванкуверт багийн төрлөөр хүрэл, Сочид ганцаарчилсан 90 метрийн төрөлд мөн хүрэл медаль хүртэж байсан. Үсрэлтийн хувийн дээд үзүүлэлтээ 2011 онд 220 метр харайн тогтоосон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]