Андреа Пирло

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Андреа Пирло
Andrea Pirlo Juventus.jpg
Пирло 2012 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Андреа Пирло[1]
Төрсөн огноо 1979 оны 5 сарын 19 (1979-05-19) (35 настай)
Төрсөн газар Итали, Флеро
Өндөр 1.77 м (5 фут 10 инч)[2]
Байрлал Хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Ювентус
Дугаар 21
Өсвөрийн баг
1994–1995 Брешия
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1995–1998 Брешия 47 (6)
1998–2001 Интер 22 (0)
1999–2000 Режина
(зээл)
28 (6)
2001 Брешия
(зээл)
10 (0)
2001–2011 Милан 284 (32)
2011– Ювентус 99 (12)
Шигшээ баг
1993-1994 Итали (15-) 3 (0)
1994-1995 Итали (16-) 6 (2)
1995-1996 Итали (17-) 4 (0)
1996–1997 Итали (18-) 18 (7)
1998–2002 Итали (21-) 37 (15)
2000–2004 Италийн
олимпийн баг
9 (1)
2002– Итали 109 (13)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 18.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 11

Андреа Пирло (итал. Andrea Pirlo, 1979 оны тавдугаар сарын 19-нд Флеро хотод төрсөн) — Италийн хөлбөмбөгчин бөгөөд Ювентус болон Италийн шигшээн хагас хамгаалагч юм. Тэрээр дэлхийн шилдэг найруулан тоглогчын нэг бөгөөд үндсэн байрлалын цохилтуудыг гарамгай гүйцэтгэдэгээрээ нэн алдартай билээ.

Клуб[засварлах]

16 настайдаа мэргэжлийн гэрээгээ байгуулж байсан Пирло 1998 онд Интер багт ирсэн байдаг. Хэдий энд өнгөрүүлсэн гурван жилд сэлгээний тоглогч байж Брешия, Режина гэсэн багуудад зээлээр тоглож ч ур чадвар, туршлагыг хуримтлуулсаар л байсан юм. Тухайн үед шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлж лигтээ тэсрэлт хийхийг зорьж байсан Милан баг Пирлог онилж 2001 оны зургаадугаар сарын 30-нд 18 сая еврогоор солилцооны цонх яг хаагдахын өмнө эгнээндээ элсүүлсэн байдаг.[3] Миланд ирээд маш хурдтайгаар багийнхантайгаа ойлголцон тоглолтын идэвхи, чармайлтыг гаргуун харуулж тоглосоор арван жилийг өнгөрүүлжээ. Улсын болон Европын бүх том тэмцээнүүдэд удаа дараалан түрүүлж 2006, 2007 онуудад дэлхийн чансааг аман хүзүүдэж байлаа. 2011 онд Миланаас өөрийн хүсэлтээр Ювентус 2014 оныг хүртэл тоглохоор үнэгүй наймаагаар иржээ.[4] Шинэ багтайгаа Сери А-д хоёр ч удаа дараалан түрүүлж гурван ч цомын эзэн болоод авсан юм. Пирло довтолгооны бүсэд идэвхитэй тоглох болсоноор гоол оруулах нь өсч байсан ч түүний үндсэн гол үзүүлэлт бол дамжуулалтын хувь, бөмбөг таслалт зэргээр тодорхойлогдож байв. Европын шилдэг хагас хамгаалагч Хавигийн удаад Пирло бичигддэг. Мөн Италид хамгийн олон цом, түрүү авсан үзүүлэлтээрээ гуравдугаарт бичигдэж буй.

Шигшээ баг[засварлах]

Пирло 2002 оны есдүгээр сард шигшээ баг дахь анхны гараагаа хийснээс хойш 100 давсан тоглолтонд оролцжээ. Олимп, Дэлхий, Европын тэмцээнүүдээс медаль хүртсэн тэрээр шигшээ багийнхаа түлхүүр тоглогч нь билээ.

Амжилт[засварлах]

Милан
Ювентус
Италийн шигшээ баг

Хувийн[засварлах]

Милан
  • ФИФА-гийн хүрэл бөмбөг (2006 оны ДАШТ-ий гурав дахь шилдэг тоглогч);
  • Дэлхийн чансааны 2007 оны дэд байр (нэгдүгээрт Кака), 2006 оны гутгаар байр Зидан болон Роналдиньо нарын удаад).[5]
  • 2000 оны Европын залуучуудын АШТ: Оновчтой дамжуулалтаар тэргүүлэгч
  • 2006 оны ДАШТ-ий бэлтгэдлийн багийн тоглогч
  • Дэлхийн бэлгэдлийн шигшээ баг: 2006
  • Бүгд: 5 шагнал
Ювентус

Төрийн шагнал[засварлах]

  • ITA OMRI 2001 Cav BAR.svg Италийн Бүгд Найрамдах Улсын Алдрын одон (Кавалер) (2004)
  • ITA OMRI 2001 Uff BAR.svg Италийн Бүгд Найрамдах Улсын Алдрын одон (Офицер) (2006)
  • Friedrich Order.png
    Спортын үнэмлэхүй алдартны шагнал (2006)

Эшлэл[засварлах]

  1. FIFA World Cup South Africa 2010 – List of Players (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). 5 June 2013-д хандсан.
  2. Andrea Pirlo. juventus.com. 23 March 2013-д хандсан.
  3. "L'Inter ha ceduto pirlo al Milan", inter.it, 30 June 2001. 2010-02-03-нд авсан. (Italian) 
  4. "Andrea Pirlo signs for Juventus", Juventus official website, 24 May 2010. 2011-05-24-нд авсан. 
  5. The World's best Playmaker. IFFHS. the original on 2012-02-22-с архивлагдсан. 2011-5-20-д хандсан.

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Андреа Пирло» зургийн цомог


Загвар:2000 оны зуны олимпт Италийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2004 оны ЕАШТ-д Италийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2004 оны зуны олимпт Италийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Италийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны ЕАШТ-д Италийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2009 оны Холбоодын цомд Италийн хөлбөмбөгийн шигшээ