Андрей Кириленко

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Андрей Кириленко 2011 онд.

Андрей Геннадьевич Кириленко (1981 оны хоёрдугаар сарын 18-нд ЗСБНХУ-ын Бүгд Найрамдах Удмурт Улсын Ижевск хотод төрсөн) — Оросын Холбооны Улсын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Брүүклин Нетс болон Оросын шигшээ багийн довтлогч юм. 15 настайгаасаа мэргэжлийн сагсан бөмбөгт хөл тавьсан Кириленко 2000 он гэхэд ЦСКА Москва (1998—2001, 2011—2012) багийн түлхүүр тоглогч болж Оросын аварга болж байлаа. 20 настайдаа буюу 1999 онд драфтын №24 тэрээр ЦСКА Москва багаас Юта Жаз багт уригдсан юм. Миннесота Тимберволвес (2012 —2013) багаас 2013 оны долоодугаар сарын 12-нд Кириленко жил бүрийн 3.18 сая доллар авахаар хоёр жилээр тохиролцон Брүүклин Нетс багт иржээ.[1] НБА-д 2004 оны Бүх оддын тоглолтын тоглогч болж байв. 2007 оны Европын аварга, 2011 оны Европын болон 2012 оны олимпийн хүрэл медальтан Кириленко ОХУ-ын Гавъяат тамирчин цолтой.

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 206 см
  • Жин — 103 кг
  • Өмсгөлийн дугаар — 47

Эшлэл[засварлах]

  1. Brooklyn Nets sign Andrei Kirilenko. InsideHoops.com (July 12, 2013). July 13, 2013-д хандсан.

Холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Андрей Кириленко.