Андрей Михневич

Андрей Михневич

Андрей Михневич 2007 оны ДАШТ-ий үеэр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: БеларусьБеларусь Беларусь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Андрей Анатольевич Михневич
Төрсөн огноо 1976 оны 7 сарын 12 (1976-07-12) (47 настай)
Төрсөн газар Бабруйск
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Бээжин 2008 Бөөрөнцөг түлхэлт
Дэлхийн АШТ
Алт Парис 2003 Бөөрөнцөг түлхэлт
Хүрэл Оосака 2007 Бөөрөнцөг түлхэлт
Танхимын ДАШТ
Мөнгө Москва 2006 Бөөрөнцөг түлхэлт
Мөнгө Доха 2010 Бөөрөнцөг түлхэлт
Европын АШТ
Мөнгө Гётеборг 2006 Бөөрөнцөг түлхэлт
Алт Барселона 2010 Бөөрөнцөг түлхэлт

Андрей Анатольевич Михневич (белар. Андрэй Міхневіч, Орос: Андрей Анатольевич Михневич; 1976 оны 7 сарын 12-нд Бабруйскт төрсөн) нь Беларусийн бөөрөнцөг түлхэлтийн тамирчин юм. Хувийн дээд амжилт болох 22.09 метрийн амжилтаа 2010 онд үзүүлсэн. Тэрээр улсынхаа танхимын АШТ-ий үеэр 21.81 м шидэж, Беларусийн дээд амжилт тогтоожээ[1].

Тэрээр олон улсын тэмцээнүүдэд 1999 оноос оролцож эхлэн, 2000 оны зуны олимпод оролцож, олимпийн дэвжээнд анх хүчээ сорьсон байна. Гэвч 2001 онд сэргээшийн шинжилгээнд унаж, 2 жилээр эрхээ хасуулсан бөгөөд эргэж ирэнгүүтээ 2003 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Михневич 2004 оны Афины олимп, 2005 оны ДАШТ-д шагналын тавцанд гарч чадаагүй.

2006 оноос формондоо орж, Хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европын АШТ-ээс тус тус мөнгөн медаль зүүжээ. Улмаар 2007 оны ДАШТ, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнээр олимпийн медальтнуудын эгнээнд багтсан байна.

Түүний эхнэр Наталья Михневич мөн ижил бөөрөнцөг түлхэлтийн тамирчин бөгөөд Бээжингийн олимпийн мөнгөн медальтай.

Хувийн дээд амжилт[засварлах | кодоор засварлах]

Төрөл Амжилт (м) Газар Огноо
Бөөрөнцөг түлхэлт (задгай талбай) 22.09 Минск, Беларусь 2010 оны 7 сарын 14
Бөөрөнцөг түлхэлт (танхим) 21.81 Могилев, Беларусь 2010 оны 2 сарын 12
  • ОУХАХ-ны сайт дахь профилиос авав.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Dubitski, Mikhail (2010-02-14). Ostapchuk blasts 21.70m Shot Put heave in Mogilev. IAAF. Retrieved on 2010-03-23.