Андройд рүүт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рүүт хийсэн андройд гар утасны харагдах байдлийг хүссэнээрээ өөрчилж болно

Рүүт гэдэг нь Линукс үйлдийн системийн администратор эрхийг хууль бусаар авахыг хэлнэ . Андройд нь 1.5 хувилбараасаа эхлэн линукс кернэл ашиглаж эхэлснээр рүүт гэдэг үг маш хурдан тархав . Өөрөөр хэлбэл линукс кернэл ашигласнаар системийн хувьд хагас хаалттай болсон ч рүүтний тусламжтайгаар бүрэн эрхийг авч болхоор болов . Root-ийг дотор нь 3 ангилна :

  • Full Root - Нэрнээс нь хархад ойлгомжтой байх бүрэн рүүт .
  • Shell Root - Фүлл рүүтээс арай бага боломжтой , гэхдээ / system файлуудийг өөрчлөж болно
  • Temporary Root - Түр зуурийн рүүт. Хэрвээ full Root авч чадахгүй бол , temporary-аар ашиглаж болно . Гэхдээ утсаа унтраавал рүүт эрх алга болдог .

Root хийснээр авч болох зүйл :

  • 1. Сток аппликэйшн буюу оператороос суулгагдсан программуудыг устгаж болно .

Жишээ нь монголд солонгосын SKT операторын утас маш ихээр орж ирдэг билээ . Нөгөө хоёр операторуудаа бодвол маш их хэмжээний хэрэггүй програмтай . T-cash T-store Cyworld Melon гэх мэт монголд ашиглах боломжгүй програмаа рүүт эрхийн тусламжтайгаар устгаж болно . Эдгээр аппликэйшнүд нь утасны баттерэй маш их үрж цэнэг хурдан дуусгадаг муу талтай .

  • 2. Custom Rom буюу тусгай баг , хувь хүний хийсэн үйлдлийн систем суулгах .

Custom rom суулгаснаар солонгос утсанд тулгардаг 80 үсэгны хязгаар , баттерэй хурдан дуусах гэх мэт асуудлийг шийднэ . Гэхдээ заримдаа камер , wi-fi гэх мэт зүйлс ажиллахгүй байх тохиолдол олон .

  • 3. Утасныхаа хүчин чадлыг ихэсгэх . 2-3 жилийн өмнөх утаснууд дээр шинээр гарсан үйлдлийн систем суулгатал гацаад , ачааллаа дийлэхгүй унтрарч байвал CPU гээ ихэсгэн энэ асуудлийг байхгүй болгоно .