Анжелика Хьюстон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анжелика Хьюстон
Anjelica Huston
Анжелика Хьюстон 2014 онд
Анжелика Хьюстон 2014 онд
Уугуул нэр: Анжелика Хьюстон
Мэндэлсэн огноо: 1951 оны 7 сарын 8 (1951-07-08) (63 настай)
Мэндэлсэн газар: Калифорни, Санта Моника
Иргэншил: Америк Америк
Мэргэжил: жүжигчин эмэгтэй
Замнал: 1969—
Гавъяа шагнал:

«Оскар» (1986)

«Алтан бөмбөрцөг» (2005)

Анжелика Хьюстон (англ. Anjelica Huston, 1951 оны долоодугаар сарын 8-нд Калифорни мужийн Санта Моника хотод төрсөн) — Америкийн жүжигчин эмэгтэй бөгөөд «Аддамсынхан» (1991) киногоороо алдартай.

Намтар[засварлах]

Анжелика «Оскар», «Алтан бөмбөрцөг» шагналт, нэрт найруулагч Жон Хьюстоны ууган хүүхэд бөгөө дүү Дэнни жүжигчин, Аллегра зохиолч. Өвөө Уолтер Хьюстон мөн «Оскар», «Алтан бөмбөрцөг» шагналт байв. Анжелика багаасаа эцгийн найруулсан кинонуудад тоглодог байжээ.

Анхны бүтээл, «Шууданч хонхыг хоёр дардаг» (1981) мелодрамд Жек Николсонтой хамт тогложээ. Эцгийн найруулсан «Приццийн гэр бүл» (1985) инээдэмд мөн Жек Николсонтой хамтран туслах дүр бүтээж «Алтан бөмбөрцөг» (1985) гардахын сацуу 'түүхэнд гурван үеэрээ «Оскар» (1986) анхны жүжигчин болов. Анжелика удаах жилүүдэд дараалан «Хайр дурлалын өстөнүүд»-ийн (1989) туслах, «Луйварчид»-ын (1990) гол дүрээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА»-д дэвшсэн.

Хувийн амьдрал[засварлах]

Жек Николсонтой 19731989 онд уулздаг байсан Анжелика 1992 оны тавдугаар сарын 23-нд барималч Роберт Грэмтэй гэрлэн 2008 онд нас нөгчих хүртэл амьдарсан.

Онцлох бүтээлүүд[засварлах]

Эшлэл[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Анжелика Хьюстон»