Анимэ

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анимэ

Анимэ (Японоор アニメ) — гэдэг нь Японоор анимэйшн нь гэсэн утгатай үг бөгөөд улмаар энэ нь дэлхий дахинаа Япон анимэйшн гэж нэрлэгдэх болсон юм. Японы анхны анимэ нь ерөнхийдөө 1917 оноос үүсэлтэй гэж үздэг бөгөөд 1960-д оноос дүрүүдийн зураглал, дүрслэл нь эрчимтэй хөгжиж 1980-д оноос дэлхийд танигдах болсон.Анимэг хийхэд гараар зурсан зураг болон компьютраар хөдөлгөөнжүүлэх үйл явц хоёр байх бөгөөд ихэвчлэн зохиолоо манганаас авч хийдэг.Одоо үед анимэг жирийн хүүхэлдэйн кинотой харьцуулахад хамаагүй өөр түвшнийх юм. Анимэ нь зохиолын дүрүүдийн хоорондын уялдаа холбоог маш сайн гаргаж, тэдгээрийн дотоод зан чанарыг илүү тусгаж илэрхийлдэг бөгөөд зохиолууд нь хэдийгээр ихэнхдээ байж боломжгүй этгээд сонин зүйлсүүдийг гаргадаг ч цаагуураа давхар хүнд хэрэгтэй, сургамж болох зүйлсийг давхар ойлгуулж байдаг.

Агуулга

Түүх [засварлах]

Японы анхны анимэ нь ерөнхийдөө 1917 оноос үүсэлтэй гэж үздэг бөгөөд 1960-д оноос дүрүүдийн зураглал, дүрслэл нь эрчимтэй хөгжиж 1980-д оноос дэлхийд танигдах болсон.Анхны анимэ нь хоёр минут үргэлжлэх хугацаатай хийгдсэн бөгөөд самурай нарийн тухай гардаг ажээ.

Онцлог шинжүүд [засварлах]

Анимэ нь зохиолын дүрүүдийн хоорондын уялдаа холбоог маш сайн гаргаж, тэдгээрийн дотоод зан чанарыг илүү тусгаж илэрхийлдэг бөгөөд зохиолууд нь хэдийгээр ихэнхдээ байж боломжгүй этгээд сонин зүйлсүүдийг гаргадаг ч цаагуураа давхар хүнд хэрэгтэй, сургамж болох зүйлсийг давхар ойлгуулж байдаг. Тиймдээ ч анимэг нас харгалзахгүйгээр, ихэвчлэн өсвөр насныхан илүү үзэж байна. Үзэж байгаа үзэгчдийн нас наснаасаа хамааран тухайн хүн бүр анимэнаас өөрсдөдөө өөр өөр зүйлсийг тусган ойлгож байдаг. Дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google жил бүр өөрсдийн хайлтанд хамгийн түгээмэл ашигласан 10н түлхүүр үгийг зарладаг билээ. Тэгвэл энэ 10н үгний 3 нь анимэтэй холбоотой болоод бүр 1-т нь Наруто гэдэг үг байдаг. Анимэ бол дэлхий дээрх томоохон зах зээлүүдийн нэг болоод байна. Учир нь Монгол хэлний үгийн санд байдаг "хүүхэлдэйн кино" гэгдэх үг нь хэт хуучирсан, энэ төрөл зүйл ангид нэгэнт тохирохгүй болсон үг юм. Тухайн улсын соёл гэдэг талаас нь анимэ гэдгээр нь ярьж явах нь зүйтэй.

Фэнсаб [засварлах]

Товч бөгөөд тодорхой хэлвэл энэ нь фэнүүд нь фэнүүддээ зориулан бичгэн орчуулга хийхийг хэлж байгаа юм. (for fans by fans) Үүнд нь дан ганц анимэ ч орохгүй бүхий л төрлийн видео бичлэг орох юм. Энэ нь наанаа мэргэжлийн бус гэсэн утга агуулж байгаа юм шиг боловч үнэндээ фэнүүд нь илүү сэтгэлээ шингээж илүү чанартай хийдэг. Жишээ нь гэхэд та ямар нэгэн анимэны DVD худалдаж авлаа гэхэд үүн дотор байх англи бичгэн орчуулга бол мэргэжлийн буюу цаанаас нь зөвшөөрөгдсөн компаний орчуулга л байна. Гэтэл таны интернэтээс татсан фэнсаб багийн орчуулга тэрнээс илүү ойлгомжтой, илүү үзэмжтэй сонирхол татахуйц байх болно.

фэнсаб багийн ажил [засварлах]

  1. Орчуулга [TL -translation] – Мэдээж хамгийн чухал ойлголт буюу гадаад хэлнээс монгол хэлэнд орчуулах процесс маань. Одоо үед ч хүн бүхэн гадаад хэлтэй болоод орчуулах амархан шиг юм мөртлөө тухайн гадаад хэлнээс ойлгосон зүйлээ эх хэлэндээ буулгах тийм ч амар биш шүү.
  2. Цаг тааруулалт [TM -timing] – Тухайн нэг ярианы хэсэгт хэзээ нь хадмал маань харагдаж, хэзээ нь алга болохыг тохируулах юм. Ер нь анимегээсээ, тухайн ангийн үйл явдлаас хамаараад нэг ангид ойролцоогоор 180 –с 500н мөр цаг/мөр бэлдэх хэрэг гарна. Энэ мөрүүд дээр л орчуулгууд маань заларна шүү дээ. Орчуулганаас дутахааргүй чухал хэсгүүдийн нэг.
  3. Хөрвүүлэлт [EC -encode] – Өөрөөр энкод эсвэл рендерлэлт ч гэж хэлж болох юм. Энэ нь таны бэлдсэн хадмал орчуулгын текстэн файлыг видео файлтай чинь нэгтгэж, тодруулбал видеонд чинь орчуулгыг тань шивж өгөх үйлдэл юм. Зүгээр ч нэг шууд нэгтгэчихгүй видеоны өнгө дүрсээ тохируулан, тайрах хэсгийг нь тайрч тааруулан хамгийн бага байж болох хэмжээнд (resolution) хамгийн тохиромжтой хэмжээтэй (size) байлгах гэх зэрэг.
  4. Үзэмж оруулагч [TS -typeset] – Бичгэн орчуулга маань яаж харагдах вэ? Ямар өнгөтэй, ямар хүрээтэй, ямар сүүдэртэй? Аль цэгээс аль хүртэл хөдлөх үү? Хаашаа яаж сунах уу? ЯМАР ФОНТ??? гээд л зүйлсийг хийж тохируулна даа. Энгийн харагдах үгнүүдээс гадна самбар, хаяг, захиа, мессэж гэх мэт зүйлсийг бас хийнэ.
  5. Бусад ажлууд… Багт дээрх 4н зүйлийг хийж чаддаг гишүүд байхаас гадна бусад хийх зүйлсүүд байдаг. Орчуулгын найруулга засварлагч [TC –translation checker], караокэ цаг тааруулагч [KTM], караокэ эффэктчин [KFX], дууны орчуулагч [STL], довтолгооны эффэктүүд [AFX –attack effect] гэх мэт. Дээр нь нэмээд upload хийж өгөх хурдан интернэттэй uploader-ууд, IRC –д хариулт өгөх операторууд, торрент дээр файлыг тараагчид [seeder] бас л чухал.

Гадаад холбоос [засварлах]