Анкарагийн тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анкарагийн тулалдаан
Battle of Ankara.jpg
Огноо 1402 оны 7 сарын 20
Байрлал Анкарагийн орчим, Чүбүк
Үр дагавар Төмөрийн эзэнт гүрний шийдвэрлэх ялалт
Байлдагч талууд
Timurid.svg Төмөрийн эзэнт гүрэн Османы эзэнт гүрэн Османы эзэнт гүрэн
Удирдагчид
Төмөр
Шах Рух (Зүүн жигүүр)
Халил Султан (Зүүн жигүүр)
Миран Шах (Баруун жигүүр)
Абу Бакр (Тэргүүн анги)
Султан Хусейн (Тэргүүн анги)
Пир Мухаммад (Гол хүч)
I Баязид #
Стефан Лазаревич[1][2][3][4]


Баязидын хөвгүүд:
Сулейман (Зүүн жигүүр)
Иса, Муса, I Мехмед, Мустафа (тулаанд үрэгдсэн)[5][6][7]

Цэргийн хүч
Маргаантай Маргаантай
2,000 - 10,000 Серб[8][9]
Хохирол
15,000-25,000 алагдах буюу шархадсан 15,000-40,000 алагдах буюу шархадсан

Анкарагийн тулалдаан бол доголон Төмөр ба Османы эзэнт гүрний султан I Баязид нарын хооронд болсон тулалдаан юм. Хоёр тал хоёулаа асар их цэрэгтэй байсан бөгөөд хоёулаа маш чадварлаг жанжид байв. Түүхийн сурвалж бичигт тэмдэглэснээр I Баязид 300000, доголон Төмөр 100000 цэрэгтэй байжээ. Тулалдаан доголон Төмөрийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Төмөр Анкарагийн ойролцоо орших бүх худаг болон булгийн усыг гартаа оруулснаар Османы цэрэг усаар гачигдан ялагдал хүлээх нэг том шалтгаан болжээ. Энэ тулалдаан ерөнхийдөө халз тулалдаан маягаар явагдсан бөгөөд гурван өдрийн турш хоёр талын цэрэг маш ширүүн тулалдаж, асар олон хүн амь үрэгдсэн байна. Гэхдээ Османы арми энэ тулалдаанд бүрэн сүйрч, Төмөрийн цэрэг ч нилээд хохирол үзжээ. Энэ тулалдаанд I Баязид султан олзлогдож, доголон Төмөрийн гарт орсон байна. Энэ тулалдаанаар Османы эзэнт гүрний ихэнх газар нутаг доголон Төмөрийн улсын захиргаанд оржээ. Харин I Баязид султаны олон хөвгүүдийн нэгэн нь Османы эзэнт гүрний Европын хэсгийг нь захирч үлдсэн бөгөөд улмаар 60 жилийн дараа Османы эзэнт гүрэн алдсан газар нутгаа эргүүлэн авсан билээ.

Эшлэл[засварлах]

  1. John Van Antwerp Fine (1994) The Late Medieval Balkans. Ann Arbor: University of Michigan Press; p. 499.
  2. Erik Hildinger (2001) Warriors of the Steppe. Cambridge, Massachusetts: Da Capo Press ISBN 0-306-81065-4; p. 189.
  3. John Patrick Douglas Balfour Kinross (1977) The Ottoman Centuries. New York: William Morrow and Company; p. 75.
  4. René Grousset (1970) The Empire of the Steppes, New Brunswick, New Jersey: Rutgers University Press ISBN 0-8135-0627-1; p. 451.
  5. A History of Greece: The Byzantine and Greek empires, pt. 2, A.D. 1057-1453 by George Finlay, Henry Fanshawe Tozer; Clarendon Press, 1877,
    About the Serb contingent: Ducas (35. edit. Paris) makes the Servians 5000; Chalcocondila (78) says 10,000. But the Servian contingent was fixed at 2000 heavy cavalry in the first treaty between Servia and the Byzantine empire and Sultan Bayezid adopted the same number when he completed the subjection of Servia
  6. Encyclopaedia Britannica: Or, A Dictionary of Arts, Sciences, and Miscellaneous Literature, Enlarged and Improved, Volume 27 A. Constable, 1911 page 444
  7. The Papacy and the Levant, 1204-1571: The thirteenth and fourteenth centuries by Kenneth Meyer Setton; American Philosophical Society, 1976 page 376
  8. Bury, J. B. (1923). The Cambridge Medieval History, Tanner, J. R., Previté-Orton, C. W., Brooke, Z. N. (eds.), Cambridge: Cambridge University Press. 
  9. Prawdin, Michael, and Gérard Chaliand, The Mongol Empire, (Transaction Publishers, 2006), 495.