Анкара

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Анкара хот» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Анкара хот
—  хот  —
Холбооны болон алсыг харах зориулалттай
тур. Atakule («эцэг цамхаг»)

Анкара
Турк дахь Анкара хотын байршил
Эзэн улс Flag of Turkey.svg Турк
Дээд нутаг Анкара аймаг
Газар нутаг 2,516 км²
Газрын байц д.т.д. 938 м
Хүн ам (тоол.) 2011 онд 4,338,620 хүн
Нутгийн олон Анкарагийнхан
1574 он Өнөөгийн хотын суурь
Хотын дарга Ибрахим Мелих Гёкчек
Утасны дуг. +90 312
Шуудан-дугаар 06x xx
Цахим газар ankara.bel.tr (түркээр)

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара (Анкара́, туркээр Ankara, дуудлага нь [ˈaŋ.ka.ɾa] [аан караа]) хот Турк орны төв хэсэг, Анатолийн шил, Анкара Чубук хоёр голын бэлчирт далайн түвшнээс дээш 938 метр өндөрт байрладаг.[1][2]

Товч түүх[засварлах]

Анкара бол Анатолийн хойгийн эртний түүхтэй хотуудын нэг юм. НТӨ VII зууны үеэс Ангира буюу Анкира (грекээр Αγκυρα — «зангуут») балгас Ази-Европын худалдааны замд байдаг байв. 1071 оны байлдааны дүнд сельжук түрэгийн хяналтанд орсон. 1402 оны Ангорын байлдаанаар Османы I Баязид султаны цэргийг доголон Төмөр хааны цэрэг дийлж нэг жил эзэрхээд буцааж өгчээ.

Османы эзэнт гүрэн мөхөж эзлэгдэхэд үндэсний хувьсгалыг оройлогч Кемаль Ататюрк энд байрлажээ. Ингэснээр Константинополь (Стамбул)-д улс төвлөхөө больж, 1923 оны 10 сарын 13-нд шинэ тулгар Турк улсын нийслэлээр Ангор (Анкара)-ыг зарлажээ.[3]

Дундад зууны Европт энэ балгасныг Angora (Ангора) гэж байлаа. Үүнийг Монголд Ангор гэдэг. «Ангор ямаа», «Ангор муур» гэх мэт малын үйлдрийн нэр үүнтэй холбоотой. Турк улсын засгийн газраас анхаарснаар 1930 оноос одоогийнхоо Анкара нэрийг олжээ.[4]

Хүн ам[засварлах]

Анкара улсынхаа хоёрдугаар их хот. Тодруулвал дээрх Стамбулаас 3 дахин цөөн, доорх Измирээс 1 саяаар олон хүнтэй. 2010 онд 4,431,719 оршин суугчтай байсан. [5] Нэг хавтгай дөрвөлжин километр газарт 1,551 хүн оногддог.

Анкарагийн оршин суугчын тоо (1927-2010)
Он 1927 1950 1970 1985 2000 2010
Хүний тоо 75,000 287,000 1,209,000 2,251,533 3,703,362 4,431,719

Зураг[засварлах]

Лавлах бичиг[засварлах]