Анна Чичерова

Анна Чичерова

Зүүн гар талаас: Анна Чичерова, Бланка Власич, Антониетта Ди Мартино

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Анна Владимировна Чичерова
Төрсөн огноо 1982 оны 7 сарын 22
Төрсөн газар Ереван, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армен Улс, ЗХУ
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лондон 2012 Өндрийн харайлт
Хүрэл Бээжин 2008 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Мөнгө Оосака 2007 Өндрийн харайлт
Мөнгө Берлин 2009 Өндрийн харайлт
Алт Дэгү 2011 Өндрийн харайлт
Хүрэл Москва 2013 Өндрийн харайлт
Европын танхимын АШТ
Алт Мадрид 2005 Өндрийн харайлт

Анна Владимировна Чичерова (1982 оны 7 сарын 22-нд Зөвлөлт Армений нийслэл Ереванд төрсөн) нь Оросын өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр Хятадын Бээжинд зохиогдсон 2008 оны зуны олимпод өөрийн тэр үеийн хувийн дээд амжилт болох 2.03 м-ийг давтан, хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Тэрбээр өдгөө Оросын Армийн Хөнгөн Атлетикийн Клубт Евгений Загорулкогийн удирдлага дор бэлтгэл хийдэг. Хувийн дээд амжилт нь задгай талбайд 2.04 метр (2008 оны 9 сарын 9-нд Загребт тогтоосон), танхимын дээд амжилт нь мөн 2.04 метр бөгөөд танхимын үзүүлэлтээрээ түүхийн шилдэг 10 тамирчны тоонд багтдаг[1]. Нөхөр нь мөн хөнгөн атлетикч Геннадий Черновол.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. High Jump All Time. IAAF (2010-02-06). 2010 оны 9 сарын 3-нд авсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]