Аньс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Аньс

Аньс (Vaccinium vitis-idaea, англ. lingonberry/cowberry) нь навчит ургамлын төрөл жижиг жимслэг үрээр үрждэг ойн ургамал юм. Төв ази, европ, хойд америкаар өргөн тархаж ургадаг. Жимс нь хүнсэнд өргөн хэрэглэгддэг. Монголчууд аньсны навч ба жимсийг ханиад томууг анагаахад өргөн хэрэглэдэг. Аньс нь хүйтэнд ногооноороо байдаг маш тэсвэртэй ургамал бөгөөд -40 ба түүнээс илүү градусын хүйтэнд ч тэсвэрлэдэг зундаа чийглэг сүүдэрлэг ойн бүсэд ургадаг, халуун зунтай бүсэд сайн ургадаггүй, хүчиллэг хөрсөнд ургадаг. Аньс нь олон төрлийн витаминууд аминхүчлүүд агуулдгаараа эртнээс олон орнуудад эмчилгээний ургамлаар хэрэглэгдэж байсан бөгөөд Швед, Канад зэрэг улсуудад хүнсэнд өргөн хэрэглэгддэг үндэсний хоолных нь чухал орц юм.