Апаче Хадооп

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Апаче Хадооп (Apache Hadoop) бол суурь (framework) нээлттэй эх програм юм. Өөрөөр хэлбэл маш том хэмжээний өгөгдөлтэй ажилладаг дистрибютэд (distributed) програм юм. Хадооп нь аппликэшнүүдийг (applications) мянга мянган бие даасан компьютерүүд дээр хэд хэдэн петабайт (petabyte буюу 1024 терабайт) хэмжээний өгөгдлүүдтэй ажиллах боломжийг олгодог бөгөөд MapReduce болон Google File System (GFS) - үүдээс үүсэлтэй.

Апаче Хадооп платформ нь бүхэлдээ Hadoop kernel, MapReduce, HDFS болон олон тооны (Жишээ нь: Apache Hive, Apache Hbase, болон бусад) төслүүдээс бүрдэнэ.

Хадооп бол Java хэл дээр бичигдсэн Апаче-ийн топ зэрэглэлийн төсөл бөгөөд үүнтэй хамааралтай төслүүдийнхээ (Жишээ нь: Hive, HBase, Zookeeper болон бусад) хамтаар дэлхийн нийтээрээ хөгжүүлэн мөн хэрэглэгдэж байна.