Арабын Барилдлага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Арабын Лиг
Flag of the Arab League.svg
Туг
Arab League (orthographic projection) updated.svg
Газрын зурагт ногооноор 21 гишүүн орон, бүдэг ногооноор нэг түдгэлзэгдсэн гишүүн орон
Байгуулагдсан Александрын хамсах тохиролцоо (1945.03.22)
Төв байр Каир
Үйлчилдэг бүс Араб хэлтэн
Гишүүд 21 улс
Албан ёсны хэл Араб
Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль Аль Араби
Цахим сүлжээ arableagueonline.org

Арабын Лиг (араб. الجامعة العربية Аль Жамиа Аль Арабийя) гэдэг нь баруун өмнөд Ази, умард болон дорнод Африкийн Араб үндэстэн зонхилох улсуудын хамтрах, хамжихийг дэмжих бүс нутгийн байгууллага юм. Араб дахины газар нутгийн төв этгээд, хотол зоны дийлэнх олонхийг төлөөлөх хил залгаа Египет, Ирак, Ливан, Саудын Араб, Сири, Чанад Йордан (хожим 1949 онд Йордан гэж нэрлэгдсэн) гэх 6 улс хамтран 1945 онд байгууллагыг үүсгэжээ. Одоогоор тус байгууллага нь 22 гишүүн оронтой (2011 оны 11 сард гишүүнээс түтгэлзэгдсэн Сири улсыг оруулсанаар), 4 ажиглагч гишүүнтэй болжээ. "Арабын орнуудын үйл хэрэг, сонирхолд нийцүүлж, аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад эвсэх, гишүүн улсуудын хооронд ойр дотно харилцах" нь Арабын Барилдлагын гол зорилго гэж үзэгдэнэ.[1]

Араб дахины ашиг тус, соёл хөгжилийн төлөөх Арабын Барилдлагын Соёл, Боловсрол, Шинжлэх Ухааны Байгууллага, Арабын Барилдлагын Эдийн Засгийн Зөвлөл гэх мэт нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг хэд хэдэн хүрээлэн, байгууллагатай.

Харьцуулалт[засварлах]

Арабын Барилдлага ерөнхийдөө улс төрийн зорилготой учир Америк Тивийн Орнуудын Байгууллага, Европын Зөвлөл, Африкийн Нэгдэл зэрэгтэй төстэй. Гэвч, газар зүйн байрлалаас илүүтэйгээр соёлын ижилсэлд тулгуурласан байдгаар болвол Латин Хэлт Орнуудын Нэгдэл, Карибын Эвлэлтэй адилавтар. Бүс нутгийн ойртон нягтрал харьцангуй сул, гишүүн орнуудын иргэний харъяалалыг хөнддөггүйгээрээ Европын Нэгдэлээс ялгаатай. Хэдий тийм ч, нэгдсэн Араб үндэсний үзэлийг дэмжих зарчимтай бөгөөд бүх гишүүн нь давхар Исламын Хамтач Байгууллагын гишүүн байдаг.

Лавлах бичиг[засварлах]