Арал тэнгис

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
"Арал тэнгис" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Арал (Салаа утга)-г үзнэ үү.
Арал тэнгис. 1960 он
Арал тэнгис, 2003 он. 50 жилийн өмнөхтэй харьцуулахад тэнгисийн тал нь ширгэсэн байна

Арал тэнгис (Казах хэл: Aral Tengizi, Узбек хэл: Orol dengizi, Орос хэл: Аральскοе мοре) нь Төв Азид, Казакстан, Узбекистан улсын хооронд орших, эх газар дундын тэнгис юм. Уг тэнгис нь нэг га талбайд 1000 ба түүнээс олон аралтай учраас уг нэрийг авжээ.

1960-аад оноос эхлэн Арал тэнгис нь маш хурдан ширгэж эхэлсэн нь хуучин ЗХУ-ын үед, Арал тэнгист цутгадаг Амударья, Сирдарья мөрний гольдролыг өөрчлөн урсгасантай холбоотой юм.

1960 онд 68,000 км² талбайтай, 1100 км³ усны нөөцтэй байсан уг тэнгисийн усны нийт эзэлхүүний 80% нь ширгэж, усаар бүрхэгддэг байсан гадаргуугийн 60% нь хуурай болсон байна. 1998 оны байдлаар тэнгисийн гадаргуугийн талбай 28,687 км², 2004 онд 17,160 км² болж багасcан ба 1960-аад онд 10 гр/л байсан усны давсжилт, мөн үед 45 гр/л болж нэмэгджээ.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Арал тэнгис - зураг, медиа материалууд

Хувийн хэрэгсэлүүд