Арбулаг сум
Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2000 оны байдлаар 4478 оршин суугчтай бөгөөд хотгойд, дархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино.
Агуулга |
[засварлах] Газарзүй
Тус сумын 2-р багийн нутагт Их-Уул хэмээх уул бий.
[засварлах] Түүх
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Арбулаг сум зохион байгуулагджээ. 1933 оны байдлаар 911 өрхийн 3,200 хүн, 106,000 орчим малтай байв. 1959 онд Арбулаг болон Алаг-Эрдэнэ сумдаас Сүмбэр сум тасран гарсан ч удалгүй Арбулаг суманд эргэн нэгджээ. Тус сумын нутагт 1939 онд "Сөртийн нэгдэл" байгуулагдаж, хожим "Мандал" нэгдэл болон нэрээ өөрчилсөн аж.
[засварлах] Эдийн засаг
2004 оны байдлаар 135,000 толгой мал тоологдсоноос 58,000 хонь, 58,000 ямаа, 9,700 үхэр,сарлаг, 9,300 адуу, 200 тэмээ байв[1]. Сумын нутагт фосфор болон бокситын нөөц бий.
[засварлах] Түүхийн дурсгалт газрууд
1953, 1956 онд Бүрэнтогтох сумын хилийн ойролцоо Мөнх хааны үеийн ордон, бичигт хөшөө тус тус олджээ. Мөн сумын төвөөс зүүн тийш 10 км-ийн зайд, 5-р багийн нутагт Чингүнжавын булш гэж нутгийн ард түмэн ярилцдаг Цагаанчулуутын овоо хэмээх тахилгат том овоо бий. Цагаанчулуут уулын оройд 4 тийш салбарласан 16, их овоотойгоо нийлээд 17 овоо байдаг.
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.18
[засварлах] Эшлэл
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|