Аргалант сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Аргалант сум нь Төв аймгийн сум юм. Нийслэл Улаанбаатар хотын баруун талд оршино. 1210 км2 газар нутагтайгаас 940 км2 нь бэлчээр, 160 км2 нь тариалангийн талбай юм. 2005 оны байдлаар 387 өрхийн 1892 оршин суугчтай[1]. Сумын төвөөс Улаанбаатар хот[2] хүртэл 82 км зайтай. Тус сум нь 1977 онд Атрын хоёрдугаар аяны үеэр байгуулагджээ.
[засварлах] Эдийн засаг, мал аж ахуй
Эдийн засгийн голлох салбарууд нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, худалдаа, аялал жуулчлал болно. 2004 оны байдлаар 44,000 орчим толгой мал тоологдсоноос 18,000 нь ямаа, 20,000 нь хонь, 2,200 нь үхэр, 4,000 нь адуу, 6 нь тэмээ байв[3].
[засварлах] Ишлэл
Төв аймгийн албан ёсны цахим сүлжээ
- ↑ Аймгийн Статистикийн Газар
- ↑ нарийвчилбал, Сүхбаатарын талбай
- ↑ Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.109
| Төв | |
|---|---|
| Алтанбулаг сум | Аргалант сум | Архуст сум | Баян сум | Батсүмбэр сум | Баяндэлгэр сум | Баянжаргалан сум | Баян-Өнжүүл сум | Баянхангай сум | Баянцагаан сум | Баянцогт сум | Баянчандмань сум | Борнуур сум | Бүрэн сум | Дэлгэрхаан сум | Жаргалант сум | Заамар сум | Лүн сум | Мөнгөнморьт сум | Өндөрширээт сум | Сэргэлэн сум | Сүмбэр сум | Угтаалцайдам сум | Цээл сум | Эрдэнэ сум | Эрдэнэсант сум Аймгийн төв: Зуунмод |
|