Ариел Шарон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ariel Sharon 2004.jpg

Арик хэмээх хочоороо алдаршсан (1928 оны 2-р сарын 26-нд төрөхдөө Ариел Шайнерманн хэмээх нэртэй байв) Ариел Шарон нь Израилийн Ерөнхий сайд асан, улс төр, цэргийн зүтгэлтэн юм. Шарон 2001 оны 3-р сараас 2006 оны 4-р сар хүртэл Ерөнхий сайдын алба хашсан. 2006 оны 1-р сарын 4-нд биеийн байдал хүндэрч комад орсон.

Шарон урт удаан хугацаанд төрд зүтгэхдээ Израилийн дотоодод болон гадаадад янз бүрээр хэлэгдэж байсан зүтгэлтэн юм. Израилийн засгийн газар Сабра ба Шатилагийн хядлагад Шароны оролцсон оролцоог шалгах Каханы комиссыг байгуулсан бөгөөд улмаар Палестинийн дээрхи хуаранд Ливаны фалангист зэвсэгт бүлэглэлийг оруулсан хэрэгт зарим талаар түүнийг хариуцлага хүлээх ёстойг олж тодруулжээ[1]. Шарон Батлан хамгаалах сайдын тушаалаас огцорсон боловч засгийн газрын тэнхимд хариуцсан яамгүй сайдаар үлджээ.

Шароны Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа явуулсан бодлогын улмаас Ликуд намын дотор хагарал гарч, тэрээр намаасаа гарч Кадима хэмээх шинэ намыг байгуулжээ. Тэрээр Израилийн хөдөлмөрийн нам буюу Ликудын алинд ч харъяалагдахгүй анхны ерөнхий сайд болсон. Шароны үүсгэсэн шинэ нам Эхүд Олмертийн удирдлага дор 2006 оны сонгуульд ялалт байгуулсан бөгөөд одоо Израилийн засгийн газрын эвслийн гол нам болжээ.

Эшэлсэн материал[засварлах]

  1. (1984) Israel's Lebanon War. New York: Simon and Schuster, 283–4. ISBN 0-671-47991-1.