Арнаут Даниэль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Арно Даниэль

Арнаут Даниэль (Окситан хэл: Arnaut Danièl; 1180 он-1200 он) нь дундад зууны үед Окситан хэлээр шүлгийн мөр холбож зохион Өмнөд Францын нутгаар тойрон аялж тоглолт хийдэг байсан Трубадуруудын нэг.

Арнаутын талаарх баримтууд тун ховор байдагч Видасд түүний тухай багахан дурдсан хэсэг бий. "Аквитан мужийн Перигоол орчмийн Риберак тосгонд нэгэн язгууртны гэрт төржээ. Сайн боловсрол эзэмшиж, шүлэг зохиодог болж дараахан нь өөрийн язгууртны байр сууриасаа татгалзан, тойрон аялал хийж жонглёр хийж байжээ (Тухайн уейин хэсүүчлэн явдаг циркийн хүмүүсийг жонглёр гэдэг байжээ). Тэрээр шүлэг бичсэн ч ойлгоход хэцүүгээр барахгүй, цээжлэхэд тун хэцүү мөртүүд дийлэнх нь байжээ. Гаскоонюгийн гэр бүлтэй нэгэн язгууртан бүсгүйд сэтгэл алдаж, итгэмээргүй ч түүнийгээ өөрийн болгож авчээ."

Сэстина гэж нэрлэгддэг 6 мөр 6 бадаг бүхий шүлгийн төрлийг үүсгэсэн гэдгээрээ алдартай. Мөн Италийн хойд хэсгийн "Долцэ стил ново"-н шүлгийн төрөлд нөлөө үзүүлсэн гэж Данте Алигьери нь өөрийнхөө "Бурханы дуулал" найраглалдаа тэмдэглэсэн байдаг. Нийт 19 цуврал шүлэг нь хадгалагдаж үлджээ.