Аррон Аффлало

Аррон Агустин Аффлало (Англи: Arron Agustin Afflalo; 1985 оны аравдугаар сарын 15, Калифорни, Лос-Анжелес) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Нью-Йорк Никс» багийн жижиг довтлогч, шидэгч-хамгаалагчийн байрлалд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

20042007 оны хооронд Калифорний их сургуулийн багт тоглож байсан ба 2007 оны драфтын №27-гоор «Детройт Пистонст» (2007—2009) багт элсчээ. Дараа нь «Денвер Наггетст»[1] (2009—2012) тоглосон ба Орландод 2012 оны наймдугаар сарын 10-нд иржээ.[2] 2011 оны хоёрдугаар сарын 10-нд «Даллас Мавериксийг» 121–120 харьцаагаар хожсон тоглолтонд Аффлало дөрөвдүгээр үед нийт 19 оноо авч багт эргэн ирэлтийг хийж улмаар цаг дуусах эцсийн мөчид Шон Мэрионы өөдөөс үсрэлттэй шидэж хожлын хоёр оноог авсан гайхалтай тоглолтын баатар болж байлаа. Тэрээр холын зайны шидэлтийг сайн гүйцэтгэдэг.

2014 оны зургаадугаар сарын 26-нд «Денвер Наггетст» Эван Фурнье болон Рой Девин Марбл нараар солигдон ирэв.[3][4]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Портленд Трэйл Блэйзерст» Алонзо Жигийн хамт Уилл Бартон, Виктор Клавер, Томас Робинсон болон 2016 оны драфтын I тойргийн эрхээр солигджээ.[5] 2015 оны долдугаар сарын 9-нд «Нью-Йорк Никстэй» нэгдэв.[6]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Nuggets Acquire Afflalo, Sharpe from Detroit". NBA.com. July 13, 2009. Retrieved July 14, 2009.
  2. Magic Acquire Six Players, Five Draft Picks in Howard Trade
  3. Nuggets Acquire Arron Afflalo in Trade with Orlando
  4. Magic trade Arron Afflalo to Nuggets
  5. Trail Blazers Acquire Arron Afflalo And Alonzo Gee From Denver
  6. "Knicks Acquire Four Free Agents: Afflalo, R. Lopez, Williams, O'Quinn". NBA.com. July 9, 2015. Retrieved July 10, 2015.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]