Арсен Фазаев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Арсен Фазаев
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх
Олимпийн наадам
Зөвлөлт Зөвлөлт-ыг3 төлөөлж
Алт Сөүл 1988 – 68 кг
Olympic flag.svg ТУХН-ыг3 төлөөлж
Алт Барселона 1992 – 68 кг
Дэлхийн АШТ
Алт Киев 1983 – 68 кг
Алт Будапешт 1985 – 68 кг
Алт Будапешт 1986 – 68 кг
Алт Клермон-Ферран 1987 – 68 кг
Мөнгө Мартиньи 1989 – 68 кг
Алт Токио 1990 – 68 кг
Алт Варна 1991 – 68 кг

Арсен Фазаев (орос. Арсен Сулейманович Фадзаев; осет. Фадзайти Сулеймани фурт Арсен) - олимпийн хошой, дэлхийн зургаа, Европын дөрөв, улсынхаа олон удаагийн аварга болж байсан ЗХУ-ын чөлөөт бөхийн зодгоо тайлсан тамирчин.

Бөхийн амжилт[засварлах]

Зөвлөлтийн бөх Арсен Фазаев 1984 оны олимп, 1989 оны ДАШТ-ыг эс тооцвол чөлөөт бөхийн 68 кг жинд 1983-1992 оны хоорондох арван жилд дэлхийн тэргүүн бөх байлаа. Энэ хооронд тэрээр олимпод хошой (1988, 1992), дэлхийд зургаан (1983, 1985, 1986, 1987, 1990, 1991) удаа аваргалж, нэг удаа (1989) мөнгөн медальтай буцаж байв.

Хувийн намтар[засварлах]

Арсен Фазаев 1962 оны 9 сарын 5 (1962-09-05) (51 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын Ар Осетийн өөртөө засах улсын Ираф районы төв Чикола сууринд осет хүн болон төржээ. Эцэг нь жолооч, эх нь эмч байсан юмсанжээ. 14 наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг.