Артур Партыка
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||
Артур Жерзи Партыка (польш. Artur Jerzy Partyka, 1969 оны 7 сарын 25-нд Польшийн Сталова Волад төрсөн) нь Польшийн олимпийн мөнгө хүрэл медальт, өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр 1989 оноос эхлэн 12 жил дараалан улсынхаа аварга болжээ. ЛКС Лодзь клубыг төлөөлж тэмцээн уралдаанд ордог байв.
Түүний аав нь Алжир, ээж нь Польш. Партыка нь хөнгөн атлетикийн түүхэнд 2.38 м дээгүүр давсан 16-хан тамирчны нэг билээ. Тэр нь Польшийн дээд амжилт болно.
Олимпийн мөнгө, хүрэл, дэлхийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл, танхимын ДАШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алт, мөнгө, танхимын ЕАШТ-ий алтан медальтай.
Спортын тавцанд гаргасан амжилтынхаа төлөө тэрээр:
Алдрын алтан загалмай одонгоор 1996 онд шагнагджээ.