Артхаус

Артхаус (Англи: Art house, ер. «урлагийн гэр», «гэрийн урлаг»; мөн түүнчлэн «art cinema», «art movie» эсвэл «art film» ) гэдэг нь масст зориулагдаагүй уран сайхны кино юм. Энэ төрлийн кинонууд нь инхэнхидээ "арилжааны бус", хувь хүний, эсвэл зарим жижиг кино студийн хийсэн кинонуудыг дотроо агуулдаг. Кино шүүмжлэгчид ихэнхидээ энэ төрлийн киног "Холливүдийн кино"-нуудын эсрэг тавьдаг, ө.х. гол ялгаа нь: нийгмийн реализм, найруулагчийн дүрслэл, дүрүүдийн мэдрэмж болон бодол санаа дээр төвлөрдөг, харин үйл явдлын эргэлтэд ач холбогдол өгдөггүй.

Ихэвчлэн иймэрхүү киног киноматографистууд шинэ уран сайхны эрэл хайгуул хийх, киноны хэлийг өргөтгөхөд хэрэглэдэг. Тийм болохоор иймэрхүү кинонууд нь аль хэдийн кино урлагийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй хүмүүст зориулагдсан байдаг. Иймээс артхаус киноны тархалт нь сул. Киноны төсөв болон сайн жүжигчид урих зэрэгт хүрэлцээ муутай ба үүнээс болж найруулагчид стандарт бус туршилтууд ихээр хийхэд хүрдэг. Энэ нь артхаус төрлийн киног зугаа цэнгээний нэгэн төрлийн үйл явдалтай «мейнстрим» кинонуудаас ялгаруулж өгдөг. Алдартай найруулагчдаас нэрлэвээс: Сергей Эйзенштейн, Акира Курасава, Ингмар Бергман, Андрей Тарковский, Микеланжело Антониони, Пьер Паоло Пазолини, Федерико Феллини,Луис Бунюэль,Райнер Вернер Фассбиндер,Дэвид Линч,Такеши Китано,Джим Джармуш,Эмир Кустурица,Тони Гатлиф,Ларс Фон Триер,Вуди Аллен,Питер Гринуэй,Стэнли Кубрик,Педро Альмодовар, Гас Ван Сэнт, Ким Ки Дук,Бернардо Бертолуччи...

Холбоосууд[засварлах | кодоор засварлах]