Архитектурын инженерчлэл
Архитектурын инженерчлэл нь орон сууц, олон нийтийн ба үйлдвэрийн барилгуудын ус, агааржуулалт, бохир ус ба хог зайлуулалт, эрчим хүчний хангамж болох гэрэлтүүлэг ба халаалт зэрэг бүх төрлийн техникийн арга хэмжээ болно. Зорилго нь аливаа барилгыг хэрэглэгчдэд аюулгүй ба тохиромжтой болгох юм.
[засварлах] Салбарууд
Дараах 6 салбарт хуваагдана:
[засварлах] 1. Хий, ус, бохир ус ба гал унтраах техник
- Сантехник (цэвэр ус бэлтгэгч ба бохир ус боловсруулагчтай)
- Агаар шахалт
- Усан сангийн техник
- Гал унтраах төхөөрөмж (Спринклер гэх мэт)
[засварлах] 2. Дулаан хангамж, хэрэглээний усны халаалт ба агааржуулалт
- Халаалт ба хөргөлт
- Ус халаах төхөөрөмж ба нарны ус халаагч
- Дулааны насос ба дулааны цахилгаан станц
- Агааржуулагч, агаар сэлгэлтийн төхөөрөмж ба угаар сорогч
- Хөргөх төхөөрөмж ба хөргөх систем
[засварлах] 3. Цахилгаан техник
- Өндөр хүчдэлийн төхөөрөмж (нам хүчдэл)
- Өөрөө цахилгаан үүсгэгч
- Нам хүчдэлийн төхөөрөмж
- Нам хүчдэлийн тоноглол
- Аянга зайлуулагч ба газардуулагч
- Ослын үе дэх гэрэлтүүлэг, гэрэлтүүлэг ба гэрлийн техник
- Хамгаалалтын техник, цахилгаан холбоо, мэдээллийн технологийн тоноглолууд ба мэдээллийн техник
- Харилцааны техник
[засварлах] 4. Мэдээллийн техник
- Суурин утас ба ярих төхөөрөмж
- Чанга яригч ба дуу өсгөгч
- Антенна
- Комьютерийн сүлжээ ба телефон
- Автомат удирдлагын систем
[засварлах] 5. Хамгаалалтын техник
- Дохиолол
- Аянга зайлуулагч
- Гал хамгаалах техник
- Гэрийн дохиолол
- Хяналтын систем
- Барилгын автоматжуулалт
[засварлах] 6. Цахилгаан шат ба өргөгч техник
- Хүний цахилгаан шат, ачааны цахилгаан шат
- Гишгүүртэй урсдаг шат ба гишгүүргүй урсдаг шат
- Пневматик шуудан
- Кран ба өргөгчүүд
[засварлах] Гал тогоо, угаалгын ба химийн цэвэрлэгч тоноглол
- Гал зуухны техник
- Угаалгын газар ба цэвэрлэгээний тоноглол
- Бохир цагаан хэрэглэлийн хоолой
- Эмнэлэгийн тоног төрөөрөмж, лабораторийн техник ба усан сань угаалгын өрөөний тоноглол
- Тэшүүрийн талбай
- Тайзны техник, шатахуун түгээгүүр ба машин угаалгын газрын тоноглолууд
- Хог зайлуулах хоолой
[засварлах] Эмнэлэгийн ба лабораторийн техник
Энэ төрлийн тоноглолуудын төлөвлөлтөнд илүүтэйгээр акустик, дуу чимээний тусгаарлалт, барилгын хийц ба гал хамгаалалыг анхаарах ёстой. Цаг уурын өөрчлөлтийн улмаас сэргээгдэх эрчим хүч хүчээ авах болжээ. Барилгын физик, термодинамик ба гидромеханикийн шинжлэх ухаан нь шинэ барилгын төлөвлөлт, хөгжил, судалгааны үндэс нь болсоор байна.
[засварлах] Түүх
Барилгын техник нь орчин үеийн ололт биш бөгөөд хэдийнэ эртний сууцнуудад техникийн тоноглолууд олдсон байдаг. Акведук болон хар тугалган хоолойн системийн тусламжаар эртний үед усан хангамжийг шийдсэн байв. Гипокаусттай халуун агаарын шалны халаалтыг Кретачууд зохион бүтээсэн байжээ.
[засварлах] Өнөөдөр
Орчин үеийн барилгын техникт илүү нарийн мэдлэг шаардах болжээ. Тийм учраас томоохон хэмжээний барилгын төлөвлөлтийн барилгын техникийн салбаруудыг салбарын инженерүүд төлөвлөх болсон. Архитектор нь бүх төлөвлөлтүүдийг зохион байгуулж хянах үүрэгтэй оролцдог.
[засварлах] Дээд боловсрол
ХБНГУ- д архитектурын инженерчлэлийн чиглэлээр дээд сургуулиудад, ялангуяа техникийн дээд сургуулиудад сурах боломжтой. Төгсөгчид инженерийн диплом, бакалаврын ба мастерын зэрэг хүртэнэ. Герман улсын дараах хотуудад архитектурын инженерчлэл мэргэжлийн сургалтыг санал болгодог:
- Берлиний Бойд дээд сургууль (бакалавр, мастер)
- Хэрэглээний шинжлэх ухааны ба урлагийн дээд сургууль- http://www.hawk-hhg.de/index_en.php (бакалавр)
- Берлиний техник ба эдийн засгийн дээд сургууль (бакалавр)
- Бибэрахын барилга, эдийн засгийн дээд сургууль
- Остфалиа хэрэглээний шинжлэх ухааны дээд сургууль
- Брэмэрхафений дээд сургууль
- Кобүргийн дээд сургууль
- Эрфүртийн мэргэжлийн дээд сургууль (бакалавр, мастер)
- Эсслингэний дээд сургууль
- Гелсэнкирхэний мэргэжлийн дээд сургууль
- Кёльны мэргэжлийн дээд сургууль
- Лаузицын дээд сургууль
- Мюнхэний дээд сургууль
- Мюнстэрийн мэргэжлийн дээд сургууль
- Нюрнбэргийн Жорж- Симон- Оом дээд сургууль
- Офэнбүргийн дээд сургууль
- Магдебүрг- Стэндалийн дээд сургууль
- Трийрийн мэргэжлийн дээд сургууль
- Баруун Саксоны Цвикаугийн дээд сургууль
- Дрэздэний техник ба эдийн засгийн дээд сургууль
- Дрэздэний техникийн их сургууль
- Берлиний техникийн их сургууль
- Гийсэн- Фрийдбэргийн мэргэжлийн дээд сургууль
[засварлах] Боловсон хүчин
Энэ салбарт дээд боловсролтой инженерүүдээс гадна механикч, хуулбарлагч гэх мэт олон мэргэжлийн хүмүүс ажилладаг.
[засварлах] Нэмж унших
- Klaus Daniels, Gebäudetechnik, Ein Leitfaden für Architekten und Ingenieure, ISBN 3-7281-2727-2
- Wolfram Pistohl, Handbuch der Gebäudetechnik – Band 1 (Allgemeines/Sanitär/Elektro/Gas), 7. Auflage 2009, ISBN 3-8041-4684-8
- Wolfram Pistohl, Handbuch der Gebäudetechnik – Band 2 (Heizung/Lüftung/Beleuchtung/Energiesparen), 7. Auflage 2009, ISBN 3-8041-4685-6
- Recknagel-Sprenger-Schramek, Taschenbuch für Heizung Klimatechnik, 74.Auflage, ISBN 3-8356-3134-9
- Maake-Eckert, Pohlmann Taschenbuch der Kältetechnik, ISBN 3-7880-7310-1
- Edwin Wellpott, Dirk Bohne, Technischer Ausbau von Gebäuden, ISBN 3-17-018911-5