Арьен Роббен

Арьен Роббен

Роббен Бавари Мюнхенд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАрьен Роббен[1]
Төрсөн огноо1984 оны 1 сарын 23 (1984-01-23) (40 настай)
Төрсөн газарНидерланд, Бедюм
Өндөр1.80 м[2]
Байрлалжигүүрийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багБавари Мюнхен
Дугаар10
Өсвөрийн баг
1989–1996Бедюм
1996–2000Гронинген
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2000–2002Гронинген50(8)
2002–2004ПСВ56(17)
2004–2007Челси67(15)
2007–2009Реал Мадрид50(11)
2009–2019Бавари Мюнхен106(56)
Шигшээ баг
1999Нидерланд (15-)1(0)
1999–2000Нидерланд (16-)11(4)
2000Нидерланд (17-)3(1)
2001–2002Нидерланд (19-)8(2)
2001–2003Нидерланд (21-)8(1)
2003–2017Нидерланд83(26)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 12

Арьен Роббен (нид. Arjen Robben, 1984 оны нэгдүгээр сарын 23-нд Бедюм хотод төрсөн) — Нидерландын хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Нидерландын шигшээд тоглодог.

Тэрээр довтлогчийн ард буюу жигүүрийн вингерээр тоглодог бөгөөд бөмбөгтэй хууралтаараа зартай. Шигшээд 2004, 2008, 2012 оны ЕАШТ болон 2006, 2010 болон 2014 оны ДАШТ-д амжилттай оролцсон.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Гронинген[засварлах | кодоор засварлах]

Гронинген 1999–2000 улиралд Роббен хөлбөмбөг тоглосон анхны баг байлаа. Тэрээр лигийнхээ тоглолтонд 2 гоол оруулсан байна. 2000 оны өвөл гэхэд Роббен гарааы 11-т багтаж орсон байлаа. Гронингенд 2000–01 улиралд 18 удаа гараанд тоглохдоо 2 гоол оруулсан байна. Роббен очсон эхний жилдээ клубынхээ жилийн шилдэг тоглогчид нэр дэвшсэн юм. 2001–02 онд Роббен гайхалтай байж 28 тоглолтонд зургаан гоол оруулжээ. Роббен 2002–03 улиралд €3.9 сая еврогоор ПСВ рүү зарагджээ.

ПСВ[засварлах | кодоор засварлах]

ПСВ-гийн эхний 2002–03 улирал, Роббен 33 тоглолтонд оролцож 12 гоол оруулжээ.

Челси[засварлах | кодоор засварлах]

Роббен 2004-05 оны Премьер лигт түрүүлснээ тэмдэглэж байгаа нь

Роббен өөрийгөө чухал тоглогч гэдгээ 2004-2005 улирлын тоглолтын үеэр харуулсан. Тэрээр 2004-2005 оны Premier League-ийн "Сарын шилдэг тоглогчоор шалгарсан юм.


Реал Мадрид[засварлах | кодоор засварлах]

Роббен өөрийгөө Реал Мадридаас хөөгдсөн гэж онцолсон байдаг. Тэрээр хэлэхдээ би клубээсээ явахыг хүсээгүй, харин Реал Мадрид намайг зарахыг хүссэн гэжээ.

Байерн Мюнхен[засварлах | кодоор засварлах]

2010 оны 5 сарын 25-нд Роббен 2010 Германы шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан байна. Тэрээр санал асуулгад 72.1 хувийн санал авч өрсөлдөгчдөөсөө тасархай түрүүлсэн бөгөөд энэ шагналыг авсан анхны Голланд хөлбөмбөгчин болжээ.

Олон улсын хөлбөмбөгийн замнал[засварлах | кодоор засварлах]

Евро 2004[засварлах | кодоор засварлах]

Роббен Нидерландын төлөө нийт 51 тоглолтонд оролцож, 16 гоолс хийсэн байдаг. Хамгийн анхны Олон улсын тэмцээнд Роббен 2004 онд Диск Адвокат Вэсли Шнайдер, Жон Хейтинга зэрэг залуу тоглогчдыг дуудах үед хамт дуудагдаж хийсэн байдаг. Дасгалжуулагч Адвокат Евро 2004 хэсгийн тоглолтонд Чехийн шигшээг 2-1 ээр хожиж явахад Роббенг сэлгээнд суулгасан байдаг. Гэвч Голландууд энэ тоглолтонд 3-2 оор хожигдсон бөгөөд Адвокатыг сэлгээ хийсэн явдал маш их шүүмжлэлд өртөж байжээ. [3]

Роббен (зүүн гар талд) Робин ван Перситэй хамт.

ДАШТ 2006[засварлах | кодоор засварлах]

Роббен анхныхаа дэлхийн аваргын тоглолтоо 2006 онд хийжээ. Голландын төлөө тоглосон 6 тоглолтондоо 2 гоол оруулсан юм. Нидерландын үндэсний шигшээ баг 2006 онд хийсэн анхны тоглолт Серби-Монтенегри дээр Роббен 18 дахь минутанд хожлын ганц гоолыг оруулж "Тоглолтын шилдэг тоглогч"-оор шалгарч байв. Дараачийн Зааны ясан эрэгийн багтай хийсэн тоглолтонд Роббен мөн "Тоглолтын шилдэг тоглогч"-оор шалгарч тухайн ДАШТ-ий энэхүү шагналыг 2-оос дээш удаа авсан 8 тоглогчийн нэг болж байв.


Арьиен Роббен (зүүн) багийн анд Уэсли Шнайдерийн хамт бэлтгэл дээр

Евро 2008[засварлах | кодоор засварлах]

Евро 2008 тэмцээнд дасгалжуулагч Марко Ван Бастен багийн бүтэцийг 4–2–3–1 рүү өөрчилж, Ван дер Ваарт, Вэсли Шнайдер, Дирк Кюут гэсэн 3 хагас хамгаалагчтай болохоор зэхэж байв. Харин Роббен зүүн жигүүрт Робин Ван Перситэй гарааны эрхийг булаацалдаж байв. Хэсгийн Францтай хийсэн тоглолтод ( Голланд 4-1 ээр хожсон). Роббен сүүлийн хагаст сэлгээгээр орж ирсэн юм. Тэрээр бараг талбайн голоос бөмбөгийг авч туугаад, өмнөө байсан 3 нь ч хамгаалагчийн гүйцэж түрүүлээд Ван Перси-д дамжуулахад, Ван Перси шууд хаалга руу цохиж гоол орсон. Онооны харьцаа 2-0 болсоны дараа Анри гоол хийж 2-1 болсон. Анригийн гоолын бараг шууд дараа нь Шнайдерийн өгсөн дамжуулалтаар Роббен нарийн өнцгөөр 90-ийн буланд цохиж Францын хаалгач Капитын хаалгыг мялаасан юм.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Роббен Петр Чехтэй хамт
ПСВ
Челси
Реал Мадрид
Бавари
Нидерланд
Хувийн
  • Нидерландын авъяаслаг тоглогч: 2003
  • Нидерландын шилдэг хөлбөмбөгчин (Йохан Кройф): 2003
  • Бэлгэдлийн баг (Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо): 2005
  • Браво цомын эзэн: 2005
  • Германы шилдэг хөлбөмбөгчин: 2010
  • Аваргуудын лигийн шувтаргын шилдэг тоглогч: 2013

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "FIFA Club World Cup Morocco 2013: List of Players" (PDF). FIFA. 7 December 2013. p. 5. Retrieved 7 December 2013.
  2. "Player Profile". Bayern Munich. Retrieved 24 April 2014.
  3. "Holland 2–3 Czech Rep". BBC Sport. 19 June 2004. Retrieved 3 August 2008.

Холбоос[засварлах | кодоор засварлах]