Асгат сум (Сүхбаатар)
Асгат нь Сүхбаатар аймгийн сум юм.
Агуулга |
[засварлах] Түүх
БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгч Дартад гэдэг хүн Их уулын энгэрт нутгийн ардуудыг цуглуулж хурал хийлгэн сум байгуулж тахилгат уулын нэрээр Их уул гэж нэрлэсэн байна. 1931 онд Асгат уулын энгэрт төвлөрч Асгат сум гэж нэрлэх болжээ. Анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын төвөө нүүлгэж 1959 онд одоогийн байгаа Улаан дэлд төвлөрч суурьшсан байна.
[засварлах] Газар зүй
582,3 мянган га нутаг дэвсгэртэй тал хээрийн бүсэд багтдаг. Далайн түвшнээс дээш 1234-1334 метр өндөр Авдарын уул, Баян уул, Асгат уултай. Өвөр хүрэм, Мухар, Сэнжит, Авдарын гол, Цагаан булаг, Хавирга зэрэг гол, булагтай. Гянт болд, болор, хайлуур жонш, чулуун нүүрс, шохойн чулуу, боржин зэрэг ашигт малтмалын нөөцтэй.
[засварлах] Хүн ам
Тус сум нь 1,8 мянган хүн амтай, 80,2 мянган толгой малтай, Монгол улсын гавьяат нэгдэлчин Г. Намжил, гавьяат жүжигчин Ж. Дарьсүрэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, доктор Т.Пунцаг, Г.Чадраабал, Г.Сүхбаатар, Ц.Няндаг, хєгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа нарын алдар цуутнуудаараа бахархдаг. Тус сум нь шинжлэх ухааны академич, доктор, эрдэмтдээрээ аймагтаа тэргүүлдэг.
[засварлах] Эрчим хүч
Нарийвтар ноост Тал нутгийн цагаан хонины өлгий нутаг 2001 оны 7-р сард 10 киловольтын өндөр хүчдэлийн шугамаар аймгийн төвтэйгээ холбогдож гэрэл цахилгааны байнгын эх үүсвэртэй болсон.
| Сүхбаатар | |
|---|---|
| Асгат сум | Баяндэлгэр сум | Дарьганга сум | Мөнххаан сум | Наран сум | Онгон сум | Сүхбаатар сум | Түвшинширээ сум | Түмэнцогт сум | Уулбаян сум | Халзан сум | Эрдэнэцагаан сум Аймгийн төв: Баруун-Урт |
|