Атомын цөм

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Гелийн атом. Цөм дэх протоныг улаан өнгөөр, нейтроныг хөх өнгөөр тэмдэглэв. Бодит байдал дээр цөм нь бөмбөрцөгийн хувьд тэгш хэмтэй байна.

Атомын цөм нь атомын төв дэх маш жижиг, хүнд хэсэг бөгөөд нуклоноос (протон ба нейтроноос) тогтоно. Цөмийн диаметр нь 1.6 фм буюу 10-15 м-ээс (устөрөгчийн протон) 15 фм (уран)-ын хооронд хэлбэлзэнэ. Энэ хэмжээ нь тухайн атомын хэмжээтэйгээ харьцуулахад маш бага бөгөөд ураны хувьд 23,000 дахин, устөрөгчийн хувьд 145,000 дахин бага юм. Атомын массын үлэмж хэсэг нь цөм дэх протон ба нейтроны массаас бүрэлдэнэ. Орчин үеийн атомын тухай ойлголтыг Эрнест Резерфорд 1912 онд боловсруулсан байна [1].

Агуулга

[Засварлах] Цөмийн бүтэц

Атомын цөм нь цөмийн хүчээр холбогдсон протон ба нейтроноос (хоёр төрлийн барион) тогтоно. Эдгээр барионууд нь хүчтэй харилцан үйлчлэлээр хоорондоо холбогдсон атомаас жижиг, тулгуур бөөмс болох кваркуудаас бүтнэ.

[Засварлах] Цөмийн хэмжээ

Гол өгүүлэл: Цөмийн хэмжээ

Цөмийн хэмжээ нь 10 − 15м, харин атомын хэмжээ нь 10 − 10м юм. Эндээс үзэхэд атомын ихэнхи хэсэг нь хоосон (хөндий) байна.

[Засварлах] Изотопи

Гол өгүүлэл: Изотопи

Аливаа атомын изотопи нь тухайн атомын цөм дэх нейтроны тоогоор тодорхойлогдоно. Ижил элементүүдийн изотопи нь химийн маш төсөөтэй шинж чанартай байна. Тодорхой химийн нэгдэл, эсвэл дээж дэх изотопуудыг масс спектрометр, центрифуг хэрэглэн ялгаж авч болно.


[Засварлах] Мөн үзэх

[Засварлах] Гадаад холбоос


Эш татахад гарсан алдаа <ref> tags exist, but no <references/> tag was found; $2

Хувийн хэрэгсэлүүд