Ато Болдон

Ато Болдон

Ато Болдон (зүүн гар талд нь) Сиднейн олимпийн үеэр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Тринидад ба ТобагоТринидад ба Тобаго Тринидад ба Тобаго
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ато Жабари Болдон
Төрсөн огноо 1973 оны 12 сарын 30
Төрсөн газар Порт-оф-Спэйн
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Атланта 1996 100 м
Хүрэл Атланта 1996 200 м
Мөнгө Сидней 2000 100 м
Хүрэл Сидней 2000 200 м
Дэлхийн АШТ
Хүрэл Гётеборг 1995 100 м
Алт Афин 1997 200 м
Хүрэл Эдмонтон 2001 100 м
Мөнгө Эдмонтон 2001 4x100 м
Пан Америкийн наадам
Мөнгө Санто-Доминго 2003 4x100 м

Ато Жабари Болдон (Англи: Ato Jabari Boldon, 1973 оны 12 сарын 30-нд төрсөн) нь Тринидад ба Тобагогийн хөнгөн атлетикч, олимпийн 4 медальтай тамирчин юм. Ойрын зайн гүйгчдээс түүнээс гадна Фрэнки Фредерикс, Карл Льюис нар л хувийн төрлөөр олимпийн 4 медаль зүүж түүхэн үлдсэн байдаг. Түүний 50, 60, 100, 200 метрийн гүйлтийн хувийн дээд амжилт нь харгалзан 5.64, 6.49, 9.86, 19.77 секунд бөгөөд бүгд улсынхаа дээд амжилт болно.

Хөнгөн атлетикийн замналаа дуусгасны дараа тэрээр 2006–2007 онд сөрөг хүчин болох Үндэсний Нэгдсэн Конгрессийг төлөөлж Тринидад ба Тобагогийн парламентад сууж байсан Сенатор байсан. Өдгөө Си-Би-Эс, Эн-Би-Си Спортс телевизүүдэд хөнгөн атлетикийн тоймчийн ажил эрхэлж буй.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ato Boldon – Викимедиа зураг, бичлэг, дууны сан