Аугаа Антиох

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Аугаа Антиохын цээж баримал

Антиох III буюу Аугаа Антиох (Англи хэл:Antiochus III known as Antiochus the Great) (МЭӨ 242 онд төрж, МЭӨ 187 онд Ираны Суса орчимд нас барсан.) Сирийн эзэнт улсын Селевкид хаан (МЭӨ 223 – МЭӨ 187 он). Бага Азийн захирагч байхдаа (МЭӨ 213 он) Ахеусийн бослогыг дарж, улмаар зүүн зүгт Энэтхэг рүү (МЭӨ 212 – МЭӨ 205 он) аян хийжээ. Дараа нь түүний аянг тууштай эсэргүүцэж байсан Армен болон Парфи, Бактри нутгийн хүчирхэг аймгуудтай найрамдал тогтоосон байна. Птолеми IV –ийн үхлийн дараа түүний улсын ихэнхийг Антиох Македоны хаан Филип V-тай хуваан авчээ. Антиоход Палестинийг оруулаад зүүн болон өмнөд нутгууд ногдсон байна (МЭӨ 202 он орчим). Удалгүй Антиох Египетийн эсрэг аян хийж, өмнөд Сири, Бага Азийн Птолемийн эзэмшил нутгийг булаан авч, МЭӨ 195 онд найрамдал тогтоосон байна. Ромд Антиоход дургүйцэх явдал өссөөр байсан ч тэрээр Карфагений Ханнибалыг хүлээн авч, Этолийн холбоог Ромоос хамгаалахаар цэрэг хөдөлгөсөн ч цохигдож, эцэстээ Магнези орчимд (МЭӨ 195 он) ялагджээ. Антиох Европ дахь нутгаа баруун Бага Азитай хамт Ром өгсөн ч Сири, Месопотами, баруун Ираныг өөртөө үлдээж чаджээ. Тэрээр Суса орчимд хатуу чанга алба гувчуур ногдуулж явахдаа алагджээ.