Африк хар бүргэд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Африк хар бүргэд | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Aquila verreauxii Лессон, 1830 |
Африк хар бүргэд (Aquila verreauxii), мөн Хар бүргэд ч гэгддэг энэ шувуу нь Африк, ялангуяа Сахарын цөлийн бүсээр нутагладаг том махчин шувуу юм.
Биеийн урт нь 75-95 см, эрэгчин нь 3.7 кг, эмэгчин нь 4.5 кг жинтэй ба далавчаа дэлгэхэд 2 м гаруй юм. Хар өнгөтэй бөгөөд нуруун хэсэгтээ хошуу хэлбэрийн цагаан өдтэй байна. Залуу бүргэд нь арай цайвар хар бор өнгийн бие, хар нүүртэй. Энэхүү бүргэд нь Цармын бүргэдтэй их төстэй юм.
Тэд нэг хостойгоо амьдралаа өнгөрөөх ба намрын улиралд 2 цагаан өндөг гаргана. 45 хоног даран дэгдээхэй болно.
Африк хар бүргэд нь хөхтөн, шувуу болон мэрэгч амьтдаар хооллодог.