БНХАУ-ын Төрийн зөвлөл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Төрийн зөвлөл (мо.б. ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ - törü-yin jöblel - төрү-йин зөблэл; хя. 国务院 Guówùyuàn; англ. State Council; орос. Государственный совет) — Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хамаг дээд эрхт, төрийн хэрэгжүүлэгч (гүйцэтгэх) байгууллага, өөрөөр хэлбэл БНХАУ-ын засгийн газар. Төрийн зөвлөл гэхээс гадна бас Төвийн ардын засгийн ордон (ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠠᠷᠠᠳ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠳᠥᠨ, 中央人民政府, Central People's Government) гэж хэлнэ. 35 гишүүнтэй. Одоогийн дарга нь Вэнь Жиабао (2003 оноос хойш).