БНХАУ-ын Өөртөө засах орнууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
5 өөртөө засах орны байршил

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваариар тэргүүн түвшний нэгжүүд дөрвөн өөр зэргэмжтэй байдгийн нэгийг өөртөө засах орон (товч. ӨЗО, хя. 自治区 zìzhìqū) гэдэг. Онолын хувьд ӨЗО арай илүү эрх хэмжээтэй байх ёстой боловч доорх өөртөө засах орнууд бодит байдалд мужтай адилхан орон нутгийн захиргаатай байдаг. Одоогийн байдлаар тус улсад Шиньжян гэх Уйгуруудад, Өвөр Монгол гэх Монголчуудад, Төвөд гэх Төвөдүүдэд, Ниншя гэх Хуэйчуудад, Гуанши гэх Жуанчуудад хамаатуулсан таван өөртөө засах орон оршин байна. ӨЗО-ны газар нутаг нийлээд БНХАУ-ын газар нутгийн 47.24% нь байдаг.

Монгол хэлээрх нэр Хятад хэлээрх нэр ба пиньинь галиг Өргөмжлөгдсөн үндэстэн Нутгийн хэлээрх нэр ба латин галиг Нийслэл
Гуанши - Жуангийн өөртөө засах орон 广西壮族自治区
Guǎngxī
Zhuàngzú Zìzhìqū
Жуан жуан. Gvangjish Bouxcuengh Swcigih Наньнин
Өвөр Монголын Өөртөө Засах Орон 内蒙古自治区
Nèiměnggǔ Zìzhìqū
Монгол монг. OvormonggolAR.svg
Öbür Mongɣul-un Öbertegen Jasaqu Orun
Хөх хот
Ниншя - Хотонгийн өөртөө засах орон 宁夏回族自治
区Níngxià Huízú Zìzhìqū
Хотон хя. 宁夏回族自治区 Иньчуань
Шиньжян - Уйгурын өөртөө засах орон 新疆维吾尔自治区
Xīnjiāng
Wéiwú'ěr Zìzhìqū
Уйгур уйг. شىنجاڭ ئۇيغۇر ئاپتونوم رايونى
Shinjang Uyghur Aptonom Rayoni
Өрөмч
Төвөдийн өөртөө засах орон 西藏自治区
Xīzàng Zìzhìqū
Төвөд тө. བོད་རང་སྐྱོང་ལྗོངས
Poi Ranggyong Jong
Лхас

Өөртөө засах орон бүрийн үндэстний бүтцийн харьцуулалт (2000 он)[засварлах]

ӨЗО-ын нэр Өргөмжлөгдсөн үндэстэн Хятад үндэстэн Нийт хүн амын тоо
Шиньжян-Уйгурын ӨЗО 45,21 % 40,58 % 19,630,000
Төвөдийн ӨЗО 92,80 % 6,10 % 2,910,000
Өвөр Монголын ӨЗО 17,13 % 79,17 % 23,840,000
Ниншя-Хуэйн ӨЗО 33,90 % 65,50 % 5,880,000
Гуанши-Жуаны ӨЗО 32,00 % 62,00 % 48,890,000