Баатархүүгийн Пүрэвсайхан

Баатархүүгийн Пүрэвсайхан
Төрсөн он1989
Төрсөн газарМонгол улсын Ховд
аймгийн Чандмань сум
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Цол ахисан он жил
Улсын заан2016
Улсын харцага2014
Улсын начин2012
Аймгийн арслан2010
Аймгийн заан2009
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн4 (2012, 2014, 2016, 2020, 2023)
2016-07-13 байдлаар мэдээлэв.

Баатархүүгийн Пүрэвсайхан (1989) нь Ховд аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

2009 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн заан Ч.Цогбаярт өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн.

2010 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Өрнөх " чимэг хүртсэн. 2010 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин В.Туяазаяагаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.

2012 оны Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Ганзоригт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв, улсын заан Д.Баасандоржоор тав давж " Монгол улсын начин " цол хүртсэн.

2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Мөнгөнцоожоор дөрөв давж тавын даваанд улсын начин Б.Гончигдамбад өвдөг шороодсон.

2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв, улсын харцага Ц.Содномдоржоор тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж " Монгол улсын харцага " цол хүртсэн

2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Тангадаар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Эрдэнээр тав, цэргийн арслан Б.Ганзоригоор зургаа, улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж " Монгол улсын заан " цол хүртсэн.

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Баатархүүгийн Пүрэвсайхан[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Заан 6 Үнэн Зоригт
2022 Улс 1024 Улсын Заан 3
2021 Цуцлагдсан Улсын Заан Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Улс 512 Улсын Заан 7 Саруул Сайжрах
2019 Улс 512 Улсын Заан Эрхээ хасуулсан.
2018 Улс 512 Улсын Заан Эрхээ хасуулсан.[2]
2017 Улс 512 Улсын Заан 3
2016 Улс 1024 Улсын Харцага 7 Улсын Заан
2015 Улс 512 Улсын Харцага 3
2014 Улс 512 Улсын Начин 6 Улсын Харцага
2013 Улс 512 Улсын Начин 4
2012 Улс 512 Аймгийн Арслан 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. "Баатархүүгийн Пүрэвсайханы амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
  2. "Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэжээ". news.mn.