Багератын лалын сүм хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Багератын лалын сүм хот*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Bagerhat (Mosque City).jpg
Багерат
Улс Flag of Bangladesh.svg Бангладеш
Төрөл Соёлын
Шалгуур iv
Дугаар 321
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1985  (9-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Багератын лалын сүм-хот (англ. Mosque city of Bagerhat) нь Бангладешийн баруун өмнөд Багерат дүүрэгт оршдог эртний түүхт хот юм. Энэ хотыг XV зууны үед Түрэг гаралт жанжин Үлүг Хан Жахан үндэслэсэн гэж үздэг бөгөөд анхандаа Халифатабад хэмээн нэрлэдэг байжээ. Хотод Лалын сүмүүд болон Исламын хөшөө дурсгалуудыг олноор нь байгуулах болсноор нэрийг нь өөрчилжээ. Уг хотод 50 гаруй түүхэн дурсгалын цогцолборууд байрладаг тул ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэн авчээ. Тухайлбал Хан Жаханы бунхан, Шатгомбад сүм, Сингар, Биби Бегни, Реза Хода, Зиндавир сүм гэх мэт алдарт дурсгалууд байдаг.

Гадаад холбоосууд[засварлах]