Багтаамж

Физикийн тоо хэмжээ
Нэр Цахилгаан багтаамж
Томьёоны тэмдэглэгээ
Тоо хэмжээ- ба
нэгжийн систем
Нэгж Хэмжээс
СИ F M−1·L−2·T4·I2
Гаусс (сгс) см L
цстН (сгс) см L
цсоН (сгс) abF L·T2
Цахилгаан соронзон
Цахилгаан · Соронзон

Багтаамж нь аливаа цахилгаан потенциалд хуримтлагдсан (эсвэл тусгаарлагдсан) цахилгаан цэнэгийн хэмжээг илэрхийлнэ. Цэнэг хуримтлуулдаг төхөөрөмжийн хамгийн түгээмэл хэлбэр нь хоёр ялтастай конденсатор юм. Хэрэв ялтасууд дээрхи цэнэгүүд нь +Q болон -Q, мөн ялтасуудын хоорондын потенциалын зөрүү нь V бол багтаамж нь:

болно. Багтаамжийн СИ систем дэх нэгж нь фарад бөгөөд 1 фарад = 1 кулон / 1 вольт байдаг.

Энерги[засварлах | кодоор засварлах]

Конденсаторт хуримтлагдсан энерги (жоулиар хэмжигдэнэ) нь түүнийг цэнэгтэй болгоход шаардагдсан ажилтай тэнцүү байна. Нэг ялтас нь +q цэнэгтэй, нөгөө нь -q цэнэгтэй C багтаамжтай конденсаторыг авч үзье. Цэнэгийн жижиг элемент болох -г нэг ялтасаас нөгөө ялтасруу нь V=q/C гэсэн потенциалын ялгаварын эсрэг хөдөлгөхөд хэмжээтэй ажил хийгдэнэ:

энд

W бол жоулиар илэрхийлэгдэх ажил
q нь кулоноор хэмжигдсэн цэнэг
C нь фарад нэгжтэй багтаамж болно.

Конденсаторт хуримтлагдсан энергийг бодож олохдоо дээрхи тэгшитгэлээс интеграл авч олно. Цэнэглэгдээгүй багтаамжтай (q=0) байх үеээс эхлэн ялтаснуудыг +Q болон -Q цэнэгүүдтэй болтол нэг ялтасаас нь нөгөөрүү нь цэнэг зөөхөд шаардагдах ажил W нь:

болно. Үүнийг дээрхи хавтгай ялтастай конденсаторын багтаамжийн томъёотой нийлүүлвэл:

.

энд

W бол жоулиар илэрхийлэгдэх ажил
C нь фарадаар багтаамж
V нь вольтоор хэмжигдсэн хүчдэл болно.