Бадамжавын Лоовой

Бадамжавын Лоовой
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин

Бадамжавын Лоовой - Ардын жүжигчин 1981.

Улсын төв театрт 1941 оноос, УДАТ-т 1963 оноос жүжигчнээр нас эцэслэтлээ 40 гаруй жил ажиллажээ. Д.Намдагийн “Их авхай”-н Эр Ши, Ч.Чимидийн “Буурай аав”-ын Бадрах, “Арын албаныхан”-ы буриад өвгөн, П.Хорлоогийн “Өрсөлдөөн”-ий Хаймчиг, Л.Ванганы “Тамирын бэр”-ийн Минжүүр, “Хувиа бодогчид”-ын Суурь, “Урагшлах зам”-ын Шижир, В.Шекспирийн “Отелло”-гийн Родриго, “Лир ван”-ы Глостер, Ч.Айтматовын “Эхийн тал”-ын Субанкул, Э.Войничийн “Овод”-ын цагдаагийн дарга, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”-ын Хатанбаатар, Ч.Ойдовын “Ардын элч”-ийн ноён зэрэг тайз, дэлгэцийн бүтээлийн олон дүрийг бүтээжээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.