Бадам-Очирын Галаарид

Бадам-Очирын Галаарид нь Монголын улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Б.Галаарид нь Говь-Алтай аймгийн Бугат суманд 1966 онд төрсөн.

Төгссөн сургууль[засварлах | кодоор засварлах]

  • 1984: Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1989: ЗХУ-ын Свердловск хотын Уралын улсын их сургууль, сэтгүүлчийн анги

Ажилласан газар[засварлах | кодоор засварлах]

Б. Галаарид нь 1989 онд Уралын Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Үг”, ”Улаанбаатар”, “Өнөөдөр” зэрэг сониныг өлгийдөлцөж, нийслэлийн төр захиргааны хэвлэл – “Улаанбаатар” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, төрийн төв хэвлэл – “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактор, “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч, зөвлөх зэрэг алба хашиж байсан. Танин мэдэхүйн “Гэрэлт Цалиг” сэтгүүл /2009 он/, “Цалиг” хэвлэлийн газар/2008 он/, "Цалиг" тв студи/2009 он/-ийн үүсгэн байгуулагч юм.

Б.Галаарид нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн анхны мэргэшсэн багш нарын нэг бөгөөд “Ардын эрх” сонины дэргэдэх шавь сургалтын захирал, КУДС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч зэрэг алба хашиж олон арван сэтгүүлч бэлтгэжээ.

Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, иргэн сэтгүүлчдийн "Бүгдээрээ.мн" сайтыг блогч нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Монголын зохиолч сэтгүүлчдээс хамгийн анх блог хөтөлсөн.

Б.Галаарид нь сэтгүүлчээс гадна жүжиг киноны зохиол бичдэг, гоц үзэгдэл судлал, бөө мөргөлийн сэдвээр олон ном бичсэн, дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулахад ихээхэн хүч хөдөлмөр зарж яваа уран бүтээлч юм.

Эрдмийн зэрэг цол[засварлах | кодоор засварлах]

2018 онд "Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил" сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүйн номнууд[засварлах | кодоор засварлах]

  • ′′Мэдлэгийг мөнгө болгоё.2000-2010 он′′
  • Хэвлэл улс төрөөр гачигдах уу?. 1990-2000 он
  • Сэтгэлд уяатай Швейцарь орон. 2008 он
  • Хөдөөгийн хүн. 1992 он

Орчуулгын бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • ”АГУУ ГЭТСБИ” ФРЭНСИС СКОТТ ФИЦЖЕРАЛЬД.2010 он
  • “Түүх” Геродот. 2009 он
  • “Бид бүгдээрээ зомби” П.Одинцов. 2009 он
  • “Нострадамустай ханьссан түүх” К.Филимонов. 2005 он
  • Үл танихуйн хил гатлахуй. 2005 он
  • "Амьдрахуйн учир"Жек Лондоны өгүүллэгүүд. 2003 он

Зохиолууд[засварлах | кодоор засварлах]

  • Шар тэнгисийн тарчлаан комик ном. 2009 он
  • Шар тэнгисийн тарчлаан дуулалт жүжиг. 2009 он
  • Их шүтээний домог. 2006 он
  • Суудал түүхэн жүжиг. 2006 он
  • Удам, уран сайхны кино. 2003 он

Гоц үзэгдэл судлалын бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Лам хувраг, төөрөг зурхай. 2009 он
  • Ид шид, гоц мэдрэхүй. 2009 он
  • Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. 2008,2011 он
  • Үл танихуйн хил гатлахуй. 2005 он
  • Онгод тэнгэрийн зараалаар. 2005 он
  • Нууц ертөнцийн тэмдэглэлүүд. 2010 он
  • Нострадамустай ханьссан түүх. 2005 он
  • Парапсихологийн унших бичиг. 2008 он

Бүтээлийн эмхэтгэлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Мэдлэгийг мөнгө болгоё. 2010 он
  • Хэвлэл улс төрөөр гачигдах уу?. 2010 он
  • Нууц ертөнцийн тухай өгүүллэгүүд. 2010 он
  • Бөө мөргөлийн тухай бичвэрүүд. 2010 он
  • Далд ухамсарыг нээхүйн ухаан. 2010 он

Нийтлэл, өгүүллүүд[засварлах | кодоор засварлах]

  • Сүн уулын өвөр дахь Шаолины сүмийн дахин цэцэглэлт.2011 он
  • "Өнөөдөр" мэндэлсэн түүхнээ нэмэх бяцхан таталбар. 2011 он
  • Ижий мөрний урсгал эртний түүхийг хүүрнэнэ. 2011 он
  • Он тооллын тухай сонирхолтой баримтууд. 2011 он
  • Дэлхий ертөнцөд санамсаргүй зүйл нэг ч болдоггүйн учир. 2011 он

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • МЗЭ-ийн шагнал
  • "Гэгээн муза" шагнал
  • "Алтан Өд″ шагнал
  • 2006 оны шилдэг арван блогчийн нэг
  • Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан
  • 2013 онд Монголын улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил төлөвшил