Базарын Ширэндэв

Базарын Ширэндэв (1912 онд 5 дугаар сарын 15-нд Сайн ноён хан аймгийн Далайчонхор вангийн хошуу, өнөөгийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт "Цохиот" хэмээх газар төрсөн–2001 онд нас барсан) - Монгол улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн хүн байв. 1961 онд академич цол хүртэж, 1997 онд Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" цол хүртсэн.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эцэг нь Гандангийн Базар, эх нь Цэрэндулам гэж хүмүүс байжээ. Өвөг эцэг Гандан, эцэг Базар, эх Цэрэндулам, эхнэр Зинаида Журавлева, хүү В.В.Волков, Баяр, охин Татьяна

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага 7 насандаа  Нүхтийн хүрээнд шавилан суусан.

1924-1930 онд Цэцэрлэг хотын тэнхимийн сур­гуульд сурсан.

1929-1930 онд Цэцэрлэг мандлын аймгийн  Хөдөө аж ахуйн түр сургууль,

1930-1932 онд  Намын сургууль,

1932-1937 онд ЗХУ-ын Улаан-Үд хотод Монгол рабфак төгссөн,

1937-1941 онд ЗХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургууль,

1944-1948 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга.

1949 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнгийн аспирантур, 1960 онд докторантурыг тус тус төгссөн.

Ph.D. хамгаалсан сэдэв, он: “Монгол орон дахь ардын хувьсгал, БНМАУ байгуулагдсан нь ”М.,1954

D. Sc. хамгаалсан сэдэв, он: “XIX-XX зууны зааг дахь Монгол улс”М.,1960

1954-1957 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга.

1962-1981 онд БНМАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч.

1940 онд Б.Ширэндэв Зөвлөлтийн иргэн Зинаида Алексеев­на Журавлёва -тай гэрлэсэн.

Б.Ширэндэв нь БНМАУ-ын  Засгийн газар, МАХН-ын Төв Хороонд удирдах алба хашиж, Улсын Их сургуулийн захирал, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд, Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн дарга, ШУА-ийн ерөнхийлөгчийн албан тушаалд 40 жил ажиллаж, Монголын нийгмийн  хөгжил, гэгээрэл боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэт хувь нэмэр оруулсан удирдагч, чадварлаг зохион байгуулагч. МАХН-ын Төв Хороо, Төв Хорооны УТТ-ны орлогч, жинхэнэ гишүүн, Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын 10 удаагийн депутат, АИХ-ын орлогч даргаар ажиллаж байсан.

2001 оны 3-р сарын 8-нд өвчнөөр нас баржээ.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

Б.Ширэндэв  “БНМАУ-ын түүх”-ийн  нэг  ба гурван ботийг туурвих ажлыг удирдаж, Монголын  шинжлэх ухаан,  түүх, соёл, намтар судлал, утга зохиолын салбарт 300 гаруй бүтээл туурвисан эрдэмтэн. Тэрээр 1921 оны хувьсгалын түүхийн сэдвээр дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалж, “Монголын ардын хувьсгал” бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ. ЗСБНХУ, БНСЧСУ, БНАГУ, БНБАУ, БНПАУ-ын ШУА-ийн Хүндэт ба гадаад гишүүн, Английн Лидсийн Их сургуулийн утга зохиолын Хүндэт доктор цол хүртсэн.

Шагнал, олсон цол[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]