Балжиннямын Жамъяндагва

Балжиннямын Жамъяндагва
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбалетмейстер

Балжиннямын Жамъяндагва - Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1948-1954 онд офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн.

УДБЭТ-т 2001 оноос 2013 оны 2 сарыг дуустал уран сайхны удирдагчаар, 1963 оноос ерөнхий балетмейстрээр тасралтгүй ажиллаж байв.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг, Монгол улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавьяа байгуулсан уран бүтээлч юм.

Ажилласан бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Римский Корсаков “Щехерезада” /1963/,
  • Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” /1964/,
  • С.Гончигсумлаа “Хошуу наадам” /1965/,
  • Лео Делиб “Копеллия” /1966/,
  • Ц.Пуни “Эсмеральда” /1967/,
  • Б.Дамдинсүрэн “Нуурын домог” /1968/,
  • Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” /1968/,
  • С.Гончигсумлаа “Найз залуус” /1970/,
  • Л.Минкус “Дон Кихот” /1971,2002/,
  • Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав “Анчин ба согоо” /1973/,
  • Ж.Чулуун “Уран Хас” /1973,2002/,
  • Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” /1973/,
  • И.Морозов “Ай болит доктор” /1975/,
  • П.И.Чайковский “Хунт нуур” /1975/,
  • Сонгодог бүжгийн цоморлиг /1978/,
  • “Мөнгөн залаа” /1979/,
  • З.Хангал “Эрдэнэсийн уулс” /1981/,
  • А.Хачатурян“Спартак” /1984/,
  • Д.Шостакович “Энхийн тойрог” /1986/,
  • Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” /1987/,
  • В.Боролдой “Малчдын дуулал” /1988/,
  • Х.Билэгжаргал “Бөртэ чоно” /1990/,
  • Э.Чойдог “Чойжид дагина” /2005/ зэрэг 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажиллажээ.