Балуч
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Балуч[1] (балуч. بلوچ) - Балучистаны («Балуч орон») уугуул хүн ардын хам нэр. Балуч хүмүүс өдгөө өрнө Пакистан (Балучистан муж), дорно өмнө Иран (Систан-Балучистан муж), өмнө Афганистанаар тархан суурьшдаг.
Тэдний төрөлх Балуч хэл нь Иран хэлний бүлэгт хамаардаг.
Өдгөө дэлхийд 9 сая гаруй Балуч хүн байгаагийн Пакистанд 7 сая орчим (Балучистан мужид 62 бум)[2], Иранд 15 бум гаран,[3] Афганистанд 57 түм гаруй,[4] Оманд 425 мянган[5][6] тоотой байдаг гэсэн дүн байна.
Зүүлт, тайлбар [засварлах]
- ↑ англ. Baloch people, орос. Белуджы болон Форво сүлжээн дэх Перс хэлний дуудлагыг харьцуулж үзэв.
- ↑ Languages of Pakistan, Ethnologue.com.
- ↑ Iran, Library of Congress, Country Profile . Retrieved December 5, 2009.
- ↑ Afghanistan, CIA World Factbook . Retrieved December 5, 2009.
- ↑ Languages of Oman, Ethnologue.com . Retrieved December 5, 2009.
- ↑ Oman, CIA World Factbook . Retrieved December 5, 2009.