Бангладеш
| Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ
Гөнопрожатонтри Бангладеш |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: Алтан Бенгал минь (আমার সোনার বাংলা Амар Шонар Банла) |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Дака | |||||
| Албан ёсны хэл | Банла | |||||
| Угсаатны бүтэц (1998) |
98% Бенгал 2% бусад [1] |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Нэгдмэл ба Парламентийн ардчилсан | |||||
| - | Ерөнхийлөгч | Зиллур Рахман | ||||
| - | Ерөнхий сайд | Шех Хасина | ||||
| - | Үндэсний хурлын дарга | Абдул Хамид | ||||
| Хууль тогтоох байгууллага | Үндэсний хурал (Жатиа Шоншод) | |||||
| Тусгаар Тогтнол | Пакистан улсаас | |||||
| - | Тусгаар тогтнолоо тунхагласан. | 1971 оны 3 сарын 26 | ||||
| - | Чөлөөлөх дайны Ялалтын баяр | 1971 оны 12 сарын 6 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 147,570 км2 (94) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 6.4 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 158,570,535[2] (8) | ||||
| - | Нягтрал | 1,074.5 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $258.608 тэрбум[3] | ||||
| - | Нэг хүнд | $1,572[3] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $104.919 тэрбум[3] | ||||
| - | Нэг хүнд | $638[3] | ||||
| ОТББИ (2005) | 33.2[4] (дундаж) | |||||
| ХХИ | ▲ 0.469[5] (доогуур) (132) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Бангладеш така (BDT) |
|||||
| Цагийн бүс | +6 | |||||
| Замын хөдөлгөөн | зүүн | |||||
| Интернетийн АДН | .bd | |||||
| Утасны дугаар | 880 | |||||
Бангладеш (Бенгал хэл: বাংলাদেশ, Монголчилбол "Бенгал орон"), албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс нь өмнөд Азийн орон юм. Урдуураа Бенгалын булантай нийлж, эргэн тойрондоо Энэтхэг, зүүн урд талдаа багахан зурвасаар Мьянмар улстай тус тус хил залгадаг. Бангладеш улс (Зүүн Бенгал) нь Энэтхэг улсын Баруун Бенгал мужтай нийлж, Бенгалын бүс нутаг хэмээгдэнэ.
1947 онд Бенгал, Энэтхэг салж шинээр байгуулагдсан Пакистан улсын зүүн хэсэг болох үед өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Харин энэ нь баруун хэсгээс нь Энэтхэгээр 1,600 км газраар тусгаарлагдаж байв. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн болж, 1971 онд тусгаарлажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь хоолны хомсдол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд олноор тохиолдох болов. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээснээр харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дагалдаж байна.
Бангладеш нь дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч өндөр. Газар зүйн хувьд Ганга мөрний бэлчирийн хоёр талд орших бөгөөд жил болгон улирлын борооны үер, хар салхи тохиолдоно. Засаглалын хэлбэр нь парламентийн засаглалтай ардчилал боловч 2007 оны 1 сарын 11-нээс онцгой байдал зарлан ард түмний засаглалыг түр зогсоосон байгаа. Бангладеш нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Байгууллага (South Asian Association for Regional Cooperation), Бенгалын Буланд Бүх Секторын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Дээшлүүлэх Санаачлага (Bay of Bengal Initiative for MultiSectoral Technical and Economic Cooperation), Исламын шашинт улсуудын байгууллага (Organization of the Islamic Conference), Хөгжиж буй 8 орон (Developing 8, D8) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Дэлхийн Банкны 2005 оны 7 сарын судалгаагаар Бангладеш улс нь бичиг үсэгт тайлагдах байдал, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргажээ.
[засварлах] Гадагш холбоос
| Commons: Бангладеш - зураг, дуу, бусад юмс |
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |
Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist, but no <references/> tag was found