Барагшун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Барагшун (Төвд: Brag Zhun) нь наранд халсан хаднаас давирхай адил шүүрэн гардаг. Таван янз байна. Цэвэршүүлсэн нь өвөрмөц үнэртэй, усанд амархан уусдаг, хар өнгөтэй өтгөн хайлмаг. Бадган дарна. Алт, мөнгөний барагшун нь сэрүүн чанартай тул хий шарыг дарна.115 өвчинд тустай. Элэг, ходоод, бөөрний халуун, нүдний өвчин, шээс хаагдах, борын хортой халууныг арилгана. 5 махбодын шим тул эд эсийг нөхөн төлжүүлэх, хямарсан бие махбодыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.