Барилгажилт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сууцны угсралтын ажил
Берлиний 1893 онд баригдсан цэвэр усан хангамжийн байгууламжийн тоосгон өрлөг

Барилгажилт нь барилгын техникийн тусламжаар барилга барих үе шатуудыг хэлнэ. Барилгажилтын алхам бүрийн барилгын менежментээр зохион байгуулан барилгын үечлэлийн тусламжаар тогтоогдсон байдаг.

Цаг хугацааны хязгаарлалт[засварлах]

Барилгажилт нь барилгын үйл явц дахь барилгын төлөвлөлтийн дагуу явагдана. Барилгажилт нь барилгын талбай дээр тулгын чулуу тавьснаар эхэлнэ.

Барилгажилт нь барилгын гүйцэтгэгчийн олон талын шалгалтын дараа дуусна. Барилгажилтын дараа уг барилгын ашиглалт буюу баталгаат хугацаа эхэлнэ.

Барилгын салбар дахь цаг хугацааны шахалтаас үүдэн барилгын үе шатууд нь хоорондоо давцах явдал цөөнгүй. Барилгын төлөвлөлт нь барилгажилт эхэлснээр дуусдаггүй. Барилгын зарим хэсгийн баталгаат хугацаа эрт эхлэх боломжтой. Энэ тохиолдолд олон талын шалгалт мөн тухайн хэсгүүдэд хийгдэнэ.

Тайлбар[засварлах]

Барилгын талбайд барилгын эзэмшил газар ба түүний ойролцоох материал хадгалах талбай гэх мэт бүх газар хамаарна. Барилгажилтыг барилгын машин тоног төхөөрөмж ба багажнуудын тусламжтайгаар барилгын ажилчид болон гар урлаачид гүйцэтгэнэ. Ажилчид нь барилгын эвлэл маягаар зохион байгуулагдаж, багийн ахлагчийн зааврийн дагуу ажиллана. Хөдөлмөр хамгаалалд аюулгүй байдал, эрүүл мэндийн зохицуулагч хариуцлага хүлээдэг. Барилгажилтын ахицыг өдөр бүр барилгын ажил гүйцэтгэхэд хөтлөх тэмдэглэлд баримтжуулан хөтлөнө.

Барилгажилтанд олон төрлийн барилгын материал ашигладаг. Тэдгээрийг барилгын хийц ба барилгын арга барилаас хамааруулан сонгоно. Эзэмшил газрыг бэлтгэсний дараа хөрс хуулалт ба суурь тавих ажил эхэлдэг. Барилгын угсралтын ажил дууссаны дараа мялаалга хийн дотоод заслын ажил үргэлжилнэ.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Барилгажилт»