Барилгын төлөвлөлт
Барилгын төлөвлөлт нь барилгын санааг хөгжүүлэх ба төлөвлөх үйл явц болно. Тэрхүү санаа нь архитектурын ба барилгын зураглал дээр гүйцэтгэгдэнэ. Төлөвлөлтөнд тухайн барилгын буурь, хөрсний хэлбэр ба шинж чанарыг харгалзан үзэх шаардлагатай. Төлөвлөлтийн хэрэгжих боломжтойг тооцоогоор баталгаажуулдаг. Барилгын төлөвлөлт нь барилгын үйл явцын эхний хэсэг ба барилгажилтын үед цаашид мөрдөгдөнө. Энэ төлөвлөлт нь барилгын зөвшөөрөл авахад зайлшгүй шаардлагатай.
Агуулга |
[засварлах] Барилгын төлөвлөлтийн төрлүүд
Ерөнхийд нь барилгын төлөвлөлтийг 4 ангилна:
- Өндөр барилгын төлөвлөлт
- Инженерийн байгууламжийн төлөвлөлт
- Гүний байгууламжийн, ландшафтын ба зам талбайн төлөвлөлт
- Тусгай төлөвлөлт
Дээрх төлөвлөлтүүд нь хоорондоо нарийн холбоотой бөгөөд тэдгээрийг архитектор, ландшафтын архитектор ба барилгын инженерүүд хийдэг.
[засварлах] Барилгын төлөвлөлт дэх журмууд
Барилгын төлөвлөлтөнд хууль эрх зүйн болон техникийн төрөл бүрийн журмуудыг анхаарах ёстой. Хариуцаж буй төлөвлөгч нь барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн техникийн журмуудыг мөрдөх ёстой.
[засварлах] Төлөвлөлтийн үе шатууд
Барилгын төлөвлөлт нь дараах үе шатуудтай:
[засварлах] Үндэслэлүүдийг тодорхойлох
- Техникийн болон санхүүгийн асуудлууд, зургийн даалгаврыг тодорхойлох
- Барилга баригдах газрыг очиж үзэх
- Үр дүнг танилцуулах гэх мэт
[засварлах] Урьдчилсан төлөвлөлт
- Үндэслэлүүдэд дүн шинжилгээ гаргах
- Хөрсний төрлийн мэдээллийг авах
- Ерөнхий системчлэлийг гаргах
- Төлөвлөлтийн санааг гаргах
- Нэмэлт шийдвэрлэх боломжууд
- Өртгийг үнэлэх
- Үр дүнг танилцуулах
[засварлах] Дизайн
- хавсралтыг тооцож бэлтгэх
- Архитектурын зураглалуудыг М1:100- ийн масштабаар гүйцэтгэх
- Төслийн бичвэрийг гүйцэтгэх
- Өртгийг тооцох
- Үр дүнг танилцуулах
[засварлах] Зөвшөөрөл авах төлөвлөлт
- Зөвшөөрөл авахад шаардлагатай зураг төсөл, баримт бичгүүдийг бэлтгэх
- Холбогдох байгууллагуудтай уулзах
- Зураг, тайлбаруудыг нэгтгэх
- Барилгын холбогдох албан газраас зөвшөөрөл авах
[засварлах] Ажлын зураг
- Ажлын зургуудыг М1:50, хэсэглэлүүдийг 1:1- ээс 1:20 масштабаар гүйцэтгэх
- Ажлын зургийн тайлбарыг бичих
[засварлах] Зургийг хүлээлгэж өгөхөд бэлтгэх
- Зургуудын жагсаалтыг гаргах
[засварлах] Зургийг хүлээлгэн өгөхөд оролцох
- Саналуудыг шалгаж үнэлэх
- Үнийг тохиролцох
[засварлах] Барилга барих үед хариуцсан байгууллагын зүгээс хийх хяналт шалгалт
- Хүлээн зөвшөөрөгдсөн техникээр обьектийг төлөвлөлтийн дагуу явагдаж буй эсэхийг хянах
- Цагийн төлөвлөгөөг хянах, гүйцэтгэгчийн санхүүг хянахад оролцох
- Барилгыг хүлээж авах ба доголдлыг тогтоох
- Доголдыг засахад хяналт тавих
[засварлах] Мөн үзэх
- Барилгын өртөг
- Барилгын захиалагч болон барилгын ажил гүйцэтгэгчийн хоорондох гэрээ
- Барилгын зураг, барилгын хэмжилт
[засварлах] Нэмж унших
- Frey, August, Günter: Bautechnik Fachkunde Bau. 10. Auflage. Europa Lehrmittelverlag, 2003. ISBN 3-8085-4460-0.