Баруунтуруун сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Баруунтуруун нь Увс аймгийн сум юм. 1959 онд байгуулагдсан. 2009 онд Засгийн газрын шийдвэрээр баруун 5 аймгийн тариалангийн тулгуур төв болгосон. Эргэлтийн 43 мянган га талбайтай бөгөөд усалгаатай 2000 га талбайд тариалалт хийдэг. Сумын төв нь Турууны голын хөндийд оршино. Баруунтуруун сум нь Увс аймагтаа томоохон сумын тоонд тооцогдоно. Баруунтуруун сум нь 4 багтай. 2005 он хүртэл МИАТ компани Баруунтуруун хүртэл шууд нислэг үйлддэг байсан ч онгоц хүрэлцээгүйн улмаас цуцлагджээ. Баруунтурууны нисэх онгоцны буудал нь одоогоор ашиглагдахгүй байгаа ч Увс аймгийн хоёрдогч буюу нөөц нисэх онгоцны буудал болно. Мөн Хилийн цэргийн 0311-р анги оршино.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр