Баруун Австрали

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Баруун Австрали
Western Australia
Баруун Австралийн далбаа Баруун Австралийн сүлд
Далбаа Сүлд
Лоозон буюу хоч: Wildflower State or the Golden State
(зэрлэг цэцгийн муж улс, алтан муж улс)
Баруун Австралийг тодруулсан газрын зураг
Австралийн бусад муж, нутаг дэвсгэр
Нийслэл Перт
Хамгийн том хот Пөрт
Засгийн газар Үндсэн хуульт хаант засаглал
Захирагч Кен Майкл
Ерөнхий сайд Көүлин Барнетт (Лэйбор)
Холбооны төлөөлөл
 - Танхимын суудал 15
 - Сенатын суудал 12
Нийт бүтээгдхүүн (2006-2007)
 - Бүтээгдхүүн ($сая)  127,775[1] (4)
 - Нэг хүнд ногдох  $61,490 (1)
Хүн ам (2007)
 - Хүн ам  2,130,800 (4[2])
 - Нягтшил  0.84/км² (7)
2.2 /ам миль
Нутаг дэвсгэр  
 - Нийт  2,645,615 км²
 - Хуурай газар 2,529,875 км²
 - Ус 115,740 км² (4.37%)
Өргөгдөл  
 - Хамгийн өндөр Михарри уул
1,249 м
 - Хамгийн нам далайн түвшин
м
Цагийн бүс +8, +9 (Зуны цагийн тоолол)
Товчлолууд  
 - Шуудан WA
 - ISO 3166-2 AU-WA
Бэлэгдлүүд  
 - Цэцэг Улаан ба ногоон имжин тавхай
(Anigozanthos manglesii)[3]
 - Хөхтөн Уутат шоргоолж идэгч
(Myrmecobius fasciatus)
 - Шувуу Хар хун
(Cygnus atratus)
 - Малтмал амьтан Гогонасус
 - Өнгө Алтан шар ба хар
Вэбсайт www.wa.gov.au

Баруун Австрали нь Австрали тивийн баруун хэсэг буюу гуравны нэгийг тэр чигт нь багтаасан Австралийн нэгэн муж улс юм. Тус муж улс нутаг дэвсгэрээрээ Австралидаа хамгийн том, дэлхийд хоёрт орох засаг захиргааны нэгж ажээ. Баруун Австралид 2.1 сая оршин суугч (улсын нийт хүн амын 10%) байдгийн 85% нь муж улсын баруун өмнөд буланд нутагладаг. Тус муж улсын хүн амыг Пөртийн хавийн элсэн манханд байдаг шавьжны нэрээр элс тэмтчигчид гэж хочилдог.[4]

Газарзүй[засварлах]

Баруун Австрали зүүн талаараа Өмнөд Австрали, Хойд Нутаг Дэвсгэртэй хил залгадаг бөгөөд баруун болон хойд талаараа Энэтхэгийн Далайгаар хүрээлэгдсэн. Тус тивээс өмнө зүгт орших усыг Олон улсын ус зүйн байгууллагаас албан ёсоор тодорхойлсны дагуу Энэтхэгийн Далайд багтаадаг боловч Австралид албан ёсоор Өмнөд Далай гэдэг.[5] Тус муж улсын зүүн хилийн нийт урт нь 1,862 км,[6] бөгөөд эргийн шугамын нийт урт нь 12,889 км.[7] Баруун Австралийн нийт хуурай газрын нутаг дэвсгэр 2.5 сая км2[8].

Лавлах материал[засварлах]

  1. Australian National Accounts: State Accounts, 2006-07
  2. Australian Demographic Statistics Dec 2007. ABS (24 June 2008). 2008-09-16-д хандсан.
  3. The Floral Emblem of Western Australia. Department of the Premier and Cabinet, Government of Western Australia. 2008-06-13-д хандсан.
  4. Western Australian Museum - Sandgroper
  5. IHO Limit of Oceans and Seas and Article
  6. State And Territory Borders. Geoscience Australia (11 September 2007). 2008-09-25-д хандсан.
  7. Australian Coastlines. Geoscience Australia (7 August 2003). 2008-09-25-д хандсан.
  8. Area of States and Territories. Geoscience Australia (31 August 2005). 2008-09-25-д хандсан.

Гадны холбоос[засварлах]