Батмөнхийн Сарантуяа

Батмөнхийн Сарантуяа
Батмөнхийн Сарантуяа
Төрсөн1970 он
Монгол Улс, Улаанбаатар
ҮндэстэнМонгол
Ажилдуучин, дуу зохиогч
Юугаараа алдаршсанЗууны Манлай Дуучин
Батмөнхийн Сарантуяа
Студи цомог14

Батмөнхийн Сарантуяа (1970 оны 4 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан эмэгтэй дуучдын нэг юм. 2005 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан, хүчтэй хоолоотой дуучин юм.[1] Түүний хоолой контральто, меццо сопрано ангиалалд багтдаг. Дуулахдаа дээд өнгөө фальцейтээр авдаг. Дуулах ур чадвар, мэдрэмж өндөр билээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага насаа Улаанбаатарт өнгөрөөсөн. Эцэг нь барилгын инженер Батмөнх, эх нь якут эмэгтэй. Эгч Б.Сарангуа, дүү Б.Төмөр. Нийслэлийн орос хэлний тусгай 23-р дунд сургуульд 1-р ангид элсэж ороод дараа нь зөвлөлтийн 9-р сургууль руу шилжин орж төгссөн байна.

Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор олны танил болох зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон.[2]

1994 онд анх бие даасан "Сэтгэлийн хөг" тоглолтоо Соёлын Төв өргөөнд хийсэн. Монголийн поп урсгалийн төлөөлөгчдөөс анхны удаа монгол ардийн дуунуудыг поп урсгалд найруулж "Аргагүй Амраг" цомог гаргаж монгол этник урсгалийг бий болгосон.

2023 оны 4-р сард Батмөнхийн Сарантуяа 48 дахь бие даасан тоглолт, төрсөн өдрийн 9 дэх "Сэхүүн салхи" тоглолтоо үзэгчиддээ толилуулсан.

Ийм ч учраас түүнд XX зууны манлай дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ.[3] Мөн МУГЖ /2006-01-26.№26/ цол хүртсэн.[4]

Учрыг лавлавал,

"Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, Мартын найман шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач. Би тэдний эрх танхил дуучин шүү дээ. Иймээс энэ удаад өөрийгөө бус өрөөл бусдыг баярлуулъя гэж бодсон"

гэв.

Гаргасан цомгууд[засварлах | кодоор засварлах]

Нэр Гарсан жил
Зүүдний говь 1993
Инээмтгий хүн 1994
Аргагүй амраг 1996
Миний дуу (хуурцаг) 1997
Эгэл сэтгэл 1998
Хайрын зөрлөг 2000
Тэгвэл хоёулаа (хүүхдийн дууны хуурцаг) 2001
Saraa De Mооn 2002
Би жаргалтай - double цомог 2003
Шинэ жилийн аялгуу 2004
Өнөөдөр ирсэн дурлал 2007
Төрсөн өдрийн аялгуу 2009
Хайрын бэлэг 2012
Сэтгэлийн 9 цацал 2012

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Desert Rose.(Mongolian pop star, Sarantuya)". Asia Image. November 2000. Archived from the original on 2007-12-06. Retrieved 2008-02-15.
  2. "Сарантуяа, Батмөнхийн (Baabarpedia)". Internet Archive. 2007-11-20. Archived from the original on 2007-11-20. Retrieved 2022-10-27.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)
  3. "Desert Rose.(Mongolian pop star, Sarantuya)". Asia Image. November 2000. Archived from the original on 2007-12-06. Retrieved 2008-02-15.
  4. "Дива С.Сэрчмаагийн магадлал 90 хувь". yellow.news.mn. Archived from the original on 2011-11-29. Retrieved 2012-08-10.