Бат-Очирын Элдэв-Очир

Бат-Очирын Элдэв-Очир
Бат-Очирын Элдэв-Очир
Монгол УлсМонгол Улс МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1929 оны 1-р сарын 30 – 1930 оны 3-р сарын 13
ӨмнөхӨлзийтийн Бадрах
ДараахПэлжидийн Гэндэн
Хувийн мэдээлэл
Төрсөн1905 он
Цогтой вангийн хошуу, Засагт хан аймаг, Ар Монгол
Нас барсан1933 он
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам

Бат-Очирын Элдэв-Очир (1895 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн -1933 онд нас барсан)- Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн.

Б.Элдэв-Очир бага насандаа бичиг үсэг сурч, 15 настайдаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж эхэлсэн байна.

1922 оноос Хувьсгалт залуучуудын үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан,

1924-1925 онд Намын төв сургууль төгсөж 1925 онд МАХН-д элссэн.

1925-1928 онд ЗХУ-ын Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуул /КУТВ-Коммунистическом университете трудящихся Востока/ суралцан төгссөн,

1928-1930 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн дарга,

1930-1932 онд Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллаж байжээ,

1932-1937 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

1937 онд өвчний учир нас барсан.

Б.Элдэв-Очирын эх орон, ард түмний өмнө байгуулсан гавьяаг үнэлж Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлж Нөмрөг сумын 11 жилийн сургууль, Улиастайн 1-р сургууль, Улаанбаатар хотын Хүүхдийн кино театрыг түүний нэрэмжит болгож, төрсөн нутагт нь дурсгалын хөшөө босгожээ.