Башкортостан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Башкортостан Улс (Монгол)
Республика Башкортостан (Орос)
Башҡортостан Республикаһы (Башкир)
Map of Russia - Republic of Bashkortostan (2008-03).svg
сүлд далбаа
Coat of Arms of Bashkortostan.png
Flag of Bashkortostan.svg
Төрийн дуулал: n/a
Нийслэл Уфа
Байгуулагдсан 1919 оны 3 сарын 23
Статус
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
БНУ
Ижил Мөрөн
Урал
Код 02
Нутаг дэвсгэр
Нутаг дэвсгэр
- Нутаг дэвсгэрийн эрэмбэ
143,600 км²
27
Хүн ам (2002 оны хүн амын тооллого)
Хүн ам
- Хүн амын эрэмбэ
- Нягтшил
- Хотын
- Хөдөөний
4,104,336 хүн
7
28.6 хүн / км²
64.0%
36.0%
Албан ёсны хэлнүүд орос, башкир
Засгийн газар (2008 оны 10 сарын байдлаар)
Ерөнхийлөгч Муртаза Рахимов
Хууль тогтоох байгууллага Улсын Хуралдай
Үндсэн хууль Башкортостаны Үндсэн хууль
Албан ёсны вэбсайт
http://www.bashkortostan.ru

Бүгд Найрамдах Башкортостан Улс буюу Башкир (Башкир хэл: Башҡортостан Республикаһы, Орос хэл: Республика Башкортостан) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч нэгэн бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Уфа. Ижил Мөрний Холбооны тойрогт хамаарна.

1919 оны 3 сарын 23-нд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Башкир Улс хэмээх нэртэй байгуулагдаж, Зөвлөлт Холбоот Улс задрахад 1992 оны 3 сарын 31-нд одоогийнхоо нэрээр ОХУ-ын бүрэлдэхүүнд багтсан.

Агуулга

[Засварлах] Газарзүй

Тус улс нь Уралын нурууны өмнөд хэсэгт орших бөгөөд Пермь муж, Свердловск муж, Челябинск муж, Оренбург муж, Татарстан, Удмурттай хиллэнэ.

Башкортостаны нутгаар 13,000 гаруй гол мөрөн урсдаг. Томоохноос нь дурьдвал, Цагаан гол (1,430км), түүний цутгал Уфа гол (918км) болно. Мөн нуур, цөөрөм 2,700 орчим бий. Хамгийн өндөр оргил нь д.т.дээш 1,638м өндөр Ямантау уул юм.

[Засварлах] Ашигт малтмал

Газрын тосоор баялаг бөгөөд ОХУ-даа газрын тос олборлолтоор дээгүүр ордог. Түүнчлэн байгалийн хий, чулуун нүүрс, төмрийн хүдэр, алтны ордууд бий.

[Засварлах] Хүн ам

Зонхилох үндэстнүүд нь орос (39%), татар (28%), башкир (22%) болон чуваш, мари, украйн, герман зэрэг болно. Хүн амын 30% орчим нь татар, 20% орчим нь башкир хэлээр ярилцана.

[Засварлах] Улс төр

Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогоор 2004 онд сонгогдсон ерөнхийлөгч Муртаза Рахимов төрийн эрхийг барьж байна.

[Засварлах] Эдийн засаг

Бүгд Найрамдах Башкортостан Улсын эдийн засаг нь газрын тосны үйлдвэрлэлээс шууд хамааралтай боловч ЗХУ задарснаас хойш тус салбарт дорвитой технологийн шинэчлэл хийгдээгүй. Ихэнх үйлдвэрүүд хувьчлагдсан бөгөөд ерөнхийлөгчийн хамаатнуудын мэдэлд байдаг байна. Түүнчлэн автомашин, металл боловсруулах, мод боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл өргөн дэлгэрсэн.

Commons
Commons: Category:Bashkortostan - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд