Баянгол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Баянгол дүүрэг
Бгд-мб.png
—  дүүрэг  —
[[File:
Bayangol logo.jpg
|100px|alt=|Сүлд]]
Сүлд тэмдэг
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Нийслэл 15px Улаанбаатар
Дүүрэг Баянгол
Хороо 1 -23 дугаартай 23 хороо
Газар нутаг 29.5 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 177,117 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2014 онд 192,614 хүнА [2]
– Байшин хор.өрх 76% = 37,872 өрх
- Монгол гэрт.өрх 24% = 48,178 хүн
Нягт сийрэг 6579 хүн/км²
Нутгийн олон Баянголынхон,
Баянгол дүүргийнхэн
1965 он Октябрын район үүссэн
1992 он Баянгол дүүрэг үүссэн
Засаг дарга Дэмбэрэлийн Оросоо (АН)
ИТХ-ын дарга Дэлгэрийн Дэлгэрбат (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Цахим газар bgd.mn (монголоор)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.

Хүн ам[засварлах]

Баянгол дүүрэгт 2013 оны эхний байдлаар 49683 өрхийн 192614 хүн амьдарч байгаа бөгөөд 1 км2 нутаг дэвсгэрт 6596 хүн ноогдож байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 23 хороотой.

Дүүргийн нийт өрхийн 76.2 хувь буюу 37873 өрх орон сууцны хороололд, 23.8 хувь буюу 11810 өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдардаг нийт өрхийн 50.4 хувь буюу 5951 нь монгол гэрт амьдарч байна.

Баянгол дүүрэгт улс, орон нутгийн чанартай 30 орчим эрүүл мэндийн байгууллагад нийт 3300 гаруй их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж байна.

Мөн Ерөнхий боловсролын 42 сургуульд 30502 хүүхэд сурдагажээ.Үүнээс 16 нь төрийн өмчийн, 25 нь хувийн хэвшлийн сургууль байна.Мөн 58 цэцэрлэгт 12704 хүүхэд сурдаг. Үүнээс 28 нь хувийн хэвшлийн, 30 нь төрийн өмчийн цэцэрлэг байна.

Манай дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 12000 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Радио телевиз, хэвлэл мэдээллийн томоохон газрууд иргэдэд мэдээ, мэдээллийг өдөр бүр түргэн шуурхай хүргэж, тэдний талархлыг байнга хүргэж байдаг юм.

Орон нутгийн төсөв[засварлах]

2013 онд Баянгол дүүргийн орон нутгийн төсвийн орлого нь 10 тэрбум 541,0 сая төгрөг бөгөөд төсвийн зарлага нь 22 тэрбум 488,5 сая төгрөг байна. 2013 онд Орон нутгийн төсвийн зардлын 2.1 тэрбум төгрөг буюу 9.4 хувийг цалин хөлсөнд, 229.8 сая төгрөг буюу 1.0 хувийг ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд, 11.4 тэрбум төгрөг буюу 50.7 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардалд, 2.4 тэрбум төгрөг буюу 10.6 хувийг хөрөнгө оруулалтын зардалд, 6.3 тэрбум төгрөг буюу 28.2 хувийн бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулж байна.

Ажилгүйдэл, ядуурал[засварлах]

2013 оны байдлаар дүүрэгт бүртгэлтэй ажилгүй 1864 иргэн байгаа ба тэдний 57.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.


[3]


Хороодын олон нийтэд танил болсон газрууд[засварлах]

Хороо Олон нийтэд танил газар
1-р хороо УБ төмөр зам, БГД-ийн цагдаагийн хэсэг
2-р хороо 25-р эмийн сан, ТБД андууд
3-р хороо Барс захын ойр орчим, Төмөр замын удирдах газар
4-р хороо УБ төмөр замын билетийн касс, Ханбүргэдэй, Hermes
5-р хороо 10-р хороололын урд хэсэг
6-р хороо 10-р хороололын хойд хэсэг, UB palace
7-р хороо 4-р хороолол, Гэмтлийн эмнэлэг, Хорооллын эцэс
8-р хороо Баянгол их дэлгүүр, 93-р сургууль
9-р хороо СОТ-ын ногоон
10-р хороо 13-р сургуулийн замын хойд тал
11-р хороо МҮОНТ-ийн ойролцоо
12-р хороо 6-р бичил хороолол
13-р хороо 3-р хороолол, Өргөө кино театр, Хорооллын эцэс
14-р хороо 3-р хороолол, Номин супермаркет, Ачлал ИД
15-р хороо 3-р хороолол, Ахуйн үйлчилгээ, 28-р сургууль
16-р хороо Гандан
17-р хороо Модны 2
18-р хороо 4-р хороолол, Түн Дэ Мүн
19-р хороо 4-р хороолол, Paradox-с урагш
20-р хороо 5 шар
21-р хороо Гэмтэлийн эмнэлэгийн хойд хэсэг Гэмтэл согог үндэсний төв
22-р хороо 141-р цэцэрлэг
23-р хороо 6-р бичил хороололын хойно

Ишлэл[засварлах]