Баяндэлгэр сум (Сүхбаатар)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Баяндэлгэр нь Сүхбаатар аймгийн сум юм.

[засварлах] Газар зүй

Баяндэлгэр сум нь Дарьганга хошууны баруун гар тэмээчин сүргийн нутагт 1925 онд байгуулагдсан. 7,1 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, говийн бүст багтдаг, 1000-1200 метр өндөр ухаа, гүвээ, өндөрлөг гадаргатай. Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Өөш морин хошуу, Өргөө таван толгой, Өргөн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Төгрөг гүйлстэйн нуруу болон Дөхөмийн говь, Дөхөмийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булгийн цоорхой, Цагаан булаг зэрэг дуу шүлгэнд мөнхөрч, түүх шаштирт дурсагдсан уул, ус, баянбүрд, элс манхан олонтой нутаг. Сумын төв нь Баруун-Уртаас 150 км, Улаанбаатараас 600 км, Сайншандаас 200 км зайтай, аймгийнхаа хамгийн баруун талын сум юм.

[засварлах] Аж үйлдвэр

Тус сум нь 187,5 мянган толгой малтай, аймагтаа хамгийн олон малтай сумын нэг бөгөөд Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай нутгийн улаан ямаагаараа алдартай, жилдээ 15 тн ноолуур авч байна.

[засварлах] Хүн ам

Баяндэлгэр сумын ард түмний дундаас Хөдөлмөрийн баатар 4, Хөдөө аж ахуйн гавьяат нэгдэлчин 1, доктор, дэд доктор 10 гаруй, улсын аварга болон хошой аварга малчин, улсын сайн малчин 40 шахам, улсын аварга мал аж ахуйн мэргэжилтэн 2 зэрэг ажил хөдөлмөрийн сайчууд болон алдарт дархан Балдан-Осор, Молом, Содов, улсын начин Анхбаяр зэрэг алдартнууд төрж сум, нутаг усныхаа нэрийг дуурсгасаар байна.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр